ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

“Bloomberg” Дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтыг танилцууллаа

“Блүүмберг” /Bloomberg/ сэтгүүл Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийг жагсаажээ. Хамгийн эхэнд 238,2 тэрбум америк долларын хөрөнгөөр “Уолмарт” /​​Walmart/ супермаркетын сүлжээг эзэмшдэг Сэм Уолтоны /Sam Walton/ гэр бүл оржээ.

Хоёрдугаар сард Уолтоны компанийнхаа зургаан тэрбум америк долларын хувьцааг арилжсан бөгөөд тэдний хөрөнгө өнгөрсөн 12 сарын хугацаанд 12 тэрбум америк доллараар өссөн байна.

Хүн бүхний мэддэг “Mars” шоколад үйлдвэрлэгч компанийн Марсийнхны гэр бүл 141,9 тэрбум америк долларын хөрөнгөтэй гэдгээрээ ийнхүү жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

Гутгаар байранд 124,4 тэрбум америк долларын хөрөнгөөр “​​Koch Industries”-ийн Кохийн гэр бүл оржээ.

Тэдний араас “Гермес” /Hermes/ хувцасны брендээрээ алдартай Гермесийнхэн 111,6 тэрбум америк долларын хөрөнгөөрөө, мөн Саудын Арабын Хааны гэр бүл 100 тэрбум америк долларын хөрөнгөтэйгөөрөө тус тус жагссан бичигджээ.

Харин жагсаалтын зургадугаарт 93,7 тэрбум америк долларын хөрөнгөтэй Энэтхэгийн “Reliance Industries” компанийг эзэмшдэг Амбани овгийнхон, долдугаарт “Chanel” брендийг эзэмшдэг Францын Вертхаймер 61,8 тэрбум америк долларын хөрөнгөөрөө тус тус оржээ.

“Блүүмберг”-ийн онцолсноор өнөөдөр Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн нийт хөрөнгө 1,7 их наяд америк доллар байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 22 хувиар өссөн буюу 312 тэрбум америк доллараар нэмэгдсэн байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button