НИЙГЭМ
Ухсан нүхэнд үүссэн тогтоол усанд хүүхэд живж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газарт тогтоол усанд хүүхэд живсэн гэх хэрэг өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд гарчээ.
Улмаар алба хаагчид 13 настай эрэгтэй Д-гийн цогцсыг 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг олж, цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.