Нийгмийн

Унхиагүй нь дэндсэн дарга нар яамны асуудлаа Засгаар хэлэлцэх хүртэл ДОРОЙТУУЛАВ

Бензины үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд иргэд нь жагсаж, тэмцдэг байж. Дарангуйлалд аажим аажмаар дасах монголчууд маш хүлцэнгүйгээр шатахуунд дарааллаж зуу зуугаараа зогсохыг харах өдөр ирдэг аж.

Өчигдөр орой нийслэлчүүд бензин шатахууны хомсдолд оров. Хот даяар бензин хайсан иргэд сүлжилдэв. Нөхцөл байдал бүр хүндэрлээ.

Тиймээс ч яг одоо төрийн ордонд Шадар сайд, Ерөнхий сайд нар шатахуун импортлогчид, Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд Хятадын элчинтэй уулзаж байна. Гэвч хаалттай.

Өмнө нь манай улсад шатахуун зохицуулдаг байгууллага нь, яам нь асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хэмжээнд хүртэл доройтуулж байсангүй.

Шатахууны асуудал хариуцсан зөвлөлөө яамны дэд сайд нь базаад, сайд нь ахлаад ажиллаад, асуудлаа шийдвэрлээд болдог байлаа. Гэтэл өнөөгийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар ажлаа хийж чадахгүй, асуудлаа толгойлж чадахгүй өнөөдрийн ийм өрөвдөлтэй байдалд улсаа аваачлаа. Нөөц байгаа хэмээн орлогч дарга Ц.Эрдэнэбаяраа урдаа түлхэж худлаа мэдээлэл хийлгэж байсан Х.Хэрлэнгийн хар гайгаар монголчууд шатахуунгүй, зам дээр тэг зогсолт хийх нь. Яг одоо хуралдаж буй хуралдаанаар АМГТГ-аас бензины 3-4-хөн хоногийн нөөцтэй байгаа талаараа танилцуулсан гэх мэдээлэл ирлээ.

Газрын дарга нь, яамны дэд сайд нь зохицуулж чадахгүйдээ хүрч, асуудал хүндэрсэн байсан юм бол энэ асуудлыг Г.Ёндон сайд өөртөө төвлөрүүлж, базаж ажиллах ёстой байлаа. Гэвч чадсангүй.

Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад дэд сайдаар нь Д.Загджав ажиллаж байлаа. Импортлогч аж ахуй нэгжүүдийг багтаасан шатахууны зөвлөлөө тэрбээр ахалдаг байсан ч “Сод монгол”-той хамааралтай байж болохуйц байдлаар ажиллаж байсан гэгддэг. Тиймээс тухайн үед Д.Сумъяабазар ихэд эгдүүцэж, тэр зөвлөлөө өөртөө шилжүүлж авч байв. Тэр үед бензин, шатахууны асуудлаа яамнаас халиаж, хэзээ ч Ерөнхий сайдын түвшинд аваачиж байгаагүй. Түүний үед шатахууны үнэ 1930- 1430 руу унаж, энэ үнэдээ барьж чадаж байв.

Тэгэхээр өнөөдөр үүсээд байгаа энэ нөхцөл байдал өөрийн гэсэн толгойгүй салбараа удирдах чадамжгүй Г.Ёндон, дэд даргаа өмнөө түлхчихээд хийсэн ажилгүй шахам суудаг АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын анхиагүйтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.

Улсынхаа шатахууны хараат байдлаа шийдэж чадахгүй байж, түүнийхээ нервийг гаргахдаа хувийн хэвшлүүдийг тусгай зөвшөөрлөөр нь шахаж, боомилсоор ирлээ. Шатахуун импортлогч нар ч нөгөө талдаа нар үзэхгүй байна. Тэд ч гэсэн бизнес хийж байгаа хүмүүс юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. ДАНДАА ХУВИЙН БИЗНЕСЭЭ БОДДОГ ТОЛГОЙД УЛСЫН ШАТАХУУН ХАМААГҮЙ ЭЭ. ТӨР ӨӨРӨӨ ЭНН ТАЛ ДЭЭР ХАТУУ АНХААРАХГҮЙ БОЛ ГОРЬГҮЙ ЭЭ.

  2. Энэ арчаагүй, ажлын чадваргүй шаарнууд огцорч чаддаг хүмүүсээр нь ажил хийлгэмээр юм даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button