Нийгмийн

КЭЙСҮҮД: Э.Цэндбаатар бусдыг зодсон хэрэгт удаа дараа торгуулийн ялаар шийтгүүлж байжээ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй.

Архидан согтуурч, сахилга батын зөрчил гаргасан асуудлаар шигшээ багаасаа хөөгдөж, дэлхийн дэвжээнд тоглох эрхээ хасуулаад байсан ч, тэрбээр олон түмнийхээ дэмжлэгээр дахин нэг боломжийг хүртсэн. Улмаар ирэх сарын 3-ны өдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ баазад болох сорил тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай өрсөлдөж, тэргүүлэх чин хүсэлтэй...

Удахгүй болох сорил тэмцээн, цаашлаад дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр зүтгэж буй тамирчин залуугийн дуулиан үүгээр дууссангүй. Д.Мөнх-Эрдэнэ санаачлан тамирчин залууг байр, машинтай болгох аянг эхлүүлж, 50 сая төгрөг өгөхөө мэдэгдсэн ч, тэр нь ч мөн хэл ам татлав.

Өнгөрсөн явдлуудын тухай нэгтгээд бичвэл нэг ийм дүрслэл бууна. Э.Цэндбаатарын хувьд үе үе зодооны болоод мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудалд нэр холбогдсон ч, тухайн үедээ нэр цэвэрхэн мултраад гарчихдаг нь хачин. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 10-ны орой тэрбээр “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэгт нүцгэн алхаж, чанга дуугаар хашгирч байсан нь, мансуурсан байж болзошгүй гэх хардлагыг иргэдэд төрүүлсэн. Улмаар хар тамхитай тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч, түүний шээснээс шинжилгээ авсан ч хар тамхи илрээгүй гэх...

-ЦЕГ-ААС ТҮҮНИЙГ НЭГ Ч УДАА БАЙЦААЛТ ӨГЧ БАЙГААГҮЙ, ЗОДООНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙ, НЭР ЦЭВЭР ХЭМЭЭЖ БАЙВ-

Сүүлийн зодооны асуудал сөхөгдөх үеэр тэрбээр санаандгүй байдлаар бусдад хорлогдож, хар тамхитай уух зүйл уусан гэдгээ хэвлэлд өөрийн амаар хэлсэн. Түүнчлэн одоо ч СЭМҮТ-ийн тогтмол хяналтад байж, хар тамхины шинжилгээ өгдөг гэх.

Гэвч түүний гэмт хэргийн бүртгэлд хар тамхитай холбоотой нэг ч кэйс байхгүй, хамгийн сүүлд зодуулсан гэх хэрэг нь ч ор мөргүй байх аж. Нэг ч удаа мэдүүлэг өгч, зодоон хийж байгаагүй гэх тамирчин залуу нь 2018 оны хавар Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6.2 буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэгт холбогдсон ч, тухайн үедээ хэрэг нь хэрэгсэхгүй болж, цэвэрхэн мултарч байв.

Дараа жилийнх нь мөн үед буюу 2019 оны хавар Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 11.4.1 буюу "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” хэргээр буруутгагдаж, 700,000 төгрөгөөр торгуулаад өнгөрчээ. Гэвч тэрбээр засарсангүй.

Он гарснаар өнгөрөгч нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс түүнийг мөн л Эрүүгийн хуулийн 11.6.1 "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” заалтыг зөрчсөн хэрэгт буруутгаж, дахин 700,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэж байжээ.

Харин өнгөрөгч гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс түүнийг мөн л Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэгт буруутган, 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байдаг.

Хамгийн сүүлд буюу өнгөрөгч зургаадугаар сард тэрбээр Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6.1 "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэргээр буруутгагдан дахин 700,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-23 08:52

Ийм л бацааншүүдээ манай хар масс хайрлаад дэмжээд �##�ах гэж байсан.

Зочин
Зочин
2021-09-24 07:05
Reply to  Зочин

Ene hun yamar ch uneer hamaagui Mongoliin hilees garah gej ulaarch baigaa yum. Delhiin avargiin temtseen bol endees zugtah gants bolomj ni !!!!! Tun udahgui zarim hereghuudiig hohirogch nar ni sergeeggeed ehelne. Tuhai bur deeree tun chadamgai uuriiguu uruvduuldeg taktiktai yum bailee.

Зочин
Зочин
2021-09-23 08:55

Шигшээ багт багтах ёсгүй хүн байна.

Шагнал
Шагнал
2021-09-23 09:10

Одоо нэгнийгээ хэмлэхээ болиоч уучл�##� бол ямарч шийтгэлээс илүү нөлөөлдөг
Угаасаа ахин �##�дв�##� энэ хүнд амьсг�##� авах нь ч хүнддэхээр байгаа
Бэлтгэлдээ төвлөрөг

zochin
zochin
2021-09-23 09:12

Одоо нэгнийгээ хэмлэхээ болиоч уучл�##� бол ямарч шийтгэлээс илүү нөлөөлдөг
Угаасаа ахин �##�дв�##� энэ хүнд амьсг�##� авах нь ч хүнддэхээр байгаа
Бэлтгэлдээ төвлөрөг

Zochin
Zochin
2021-09-23 09:13

Zugeer l davarsan gar bn hereg hiigeed sportod sain humuus multlaad l baidag. Hezee ch zasrahgui dee

Зочин
Зочин
2021-09-23 09:31

НААД БАЦААН ЧИНЬ ХУЛИГААН ОЙВОРГОН АМЬСГАА ШД. ӨӨРӨӨ БОЛДОГГҮЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ. МАНАЙ ХАМААТНЫ НЭГ ДҮҮГИЙН ХАМРЫГ НЬ ҮГИЙН ЗӨРӨӨГҮЙ Л ЧИХСЭН НӨХӨР ДӨӨ. ЖААХАН МӨРӨӨРӨӨ МӨРГӨЛДСӨН ЮМ ШИГ БГААН. ҮГИЙН ЗӨРҮҮГҮЙ Л ШУУД ЗОДСОН ГЭСЭН. БОКСЫН ХОЛБОО ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН УУЛ НЬ БОЛ. ДАШТ-Н ЯВУУЛЖ ӨГӨӨЧ ГЭДЭГ НЬ МӨНГӨ Л БОДСОН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР ЭНЭНИЙ МЕДАЛЬТАЙ МЕДАЛЬГҮЙ БОЛНО ДОО.

unen
unen
2021-09-23 18:37
Reply to  Зочин

tegeed hamaatnii chn huuhed zargaldaad yavhgui yaasan um bol...

Баагий
Баагий
2021-09-23 17:56

Тэгээд энийг бичиж яг яах гээд байгаа юм...

Зочин
Зочин
2021-09-24 05:59

Алдаж онож яваа нэгнээ бүү хэмлэ, �##�дах үед нь түшиж тулан хөл дээр нь босгон буруу зам руу х�##�тирахаас сэргийлэн хамга�##�ж явах нь хүний мөн чанар биш үү! Монголчууд минь энэ жа�##�хүү рүү хэн гэдэг нөхөр хэний хүсэл зорилгоор ийнхүү дайраад байгааг уншигч бид мэдэхийн дээдээр мэдэж бгаа, больцгоо. Та нарын өнгөрсөнг ухв�##� адилхан аягүй бол бүүр их “ но” байгаа, �##�даж энддэггүй хүн гэж хаа байсан юм, хүн гээч амьтан нь �##�даан дээрээ сур�##�цан ахин �##�дахгүйн төлөө зүтгэж байгаа бол тэр бол хүн мөн. Хүний өнгөрсөнг ухаж байгаачууд бол хүн биш, энэ нийгмийн хүн хогууд мөнөөс мөн.

Зочин
Зочин
2021-09-24 09:47

гэмт хэрэгтэнүүдийг дээрээ з�##�даг эргүү монголчууд жонхуу спиртийн хүүк нь 14 тэрбумын хам хэрэгтэн гэх мэт уих ын гишүүд нь бүгд

Холбоотой мэдээ

Back to top button