НИЙГЭМ

Гурван жилийн өмнө ажиллахаа больсон гүүрэн гарцны лифтийг засаж эхэлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ.

 Тус гүүрэн байгууламжийн лифтний хонгилын дээврээр ус чийг орсноос бүхээгийн оройн хэсэг дэх метал хийц, эд ангиуд зэвэрсэн нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын бус целлиод материал болохоор хөлдөлт, гэсэлтийн үед агшиж тэлж гарсан нүхээр нь ус орсноос үүдэн цахилгааны гэмтэл гарах, гал гарах магадлалтай тул засварлах шаардлагатай гэж үзээд Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 07/104/36 тоот дүгнэлтээр зогсоосон байна. Энэ онд хонгилыг засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн тул “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар гэрээгээр гүйцэтгүүлж байгаа аж.    

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
9 сар 22, 2021 17:38

Анх ашигл�##�танд хүлээж авсан улсын комиссын гишүүд бүгд үхсэн юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button