ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Австралийн түүхэнд байгаагүй хүчтэй газар хөдлөлт болов

Австралид 6,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлт Мельбурн хотод болон тус улсын зүүн өмнөд хэсэгт ч мэдрэгдсэн гэнэ. Энэ удаагийн газар хөдлөлт Австралийн түүхэн дэх хамгийн хүчтэй  газар хөдлөлт гэгдэж, байшин барилгад хор хохирол учруулсан талаар мэргэжилтнүүд мэдэгдэв. Газар хөдлөлтийн голомт нь Виктория мужийн Мансфилд хотоос холгүйхэн газарт 10 км-ийн гүнд болсон аж.

Газар хөдлөлтийн улмаас үүдэлтэй сүйрлийн видео бичлэг олон нийтийн сүлжээнд аль хэдийн тархаад байна. Австралийн олон хотод то цахилгаан тасарч, зарим суурин газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

  • Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хэлэхдээ “Газар хөдлөлтийн улмаас азаар бэртэл гэмтэлээс өөр хүний амь эрсэдсэн зэрэг ноцтой хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Энэ бол маш сайн мэдээ. Цаашид ч сайн мэдээ ирнэ гэдэгт итгэж байна” гэв.

Австрали тивд ер нь газар хөдлөлт маш ховор тохиолдлон тул тус улсын ард иргэд маш их санаа зовж байгааг эрх баригчид онцоллоо.

Газар хөдлөлт Австралийн өглөөний шоу нэвтрүүлэгийн шууд дамжуулалтын зураг авалтын үеэр болж энэ нь бичлэгт орсон аж.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button