Нийгмийн

Ховдод барих шахмал түлшний үйлдвэрийн ажил саатжээ

Баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулах “Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан Шахмал түлшний үйлдвэр” байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Бямбацогт нар хамтран томоохон бодлогын баримт бичгүүдэд хөөцөлдөж байж, улсын төсөвт тусгуулсан байжээ.

Нийт 12 тэрбумын төсөвт өртөгтэй, жилдээ 50.000-90.000 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийн төв төдийгүй сумдын айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангах энэ үйлдвэрийг барих төсөв хөрөнгийг нь улсын төсөвт/2021 онд 2 тэрбум/ суулгуулсан байна.

Харамсалтай нь үйлдвэр барих ажил энэ ондоо эхэлж чадахгүй болжээ. Учир нь тендер сонгон шалгаруулалт удааширсан, үйлдвэр барих компани шалгараагүйгээс шалтгаалсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт сошиал хуудастаа бичихдээ "Өөрсдөө чадахгүй хэрнээ чаддаг нэгнийгээ өөлж гоочлоод ажил хийлгэдэггүй, хамтарч хоршиж том ажлын ард гарч чаддаггүй харалган байдал нутаг орон ард иргэдэд хэрэгтэй ажлыг хойш нь чангааж байна. Ховд төдийгүй баруун бүсийн агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах шахмал түлшний үйлдвэрийг ажлыг гацаалгүй урагшлуулж бүтэлтэй, хэрэгтэй ажил болгохсон доо хэдүүлээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button