СПОРТ

ДАШТ: Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар барилдана

Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар барилдана.

Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр гавьяат энэ онд Тбилисийн Гранприд 5-р байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг 8-д шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн бол УАШТ-д түрүүлсэн.

Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа том тэмцээнд барилдаж байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button