ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг ер бусаар зохион байгуулна

Өнгөрсөн жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг түүхэндээ хамгийн ер бусаар зохион байгуулсан. Учир нь, коронавируст цар тахлын улмаас ихэнхи үйл явдал онлайн хэлбэрээр явагдсан.

Харин энэ жил Нобелийн шагнал гардуулах ёслолыг мөн телевизийн эфирээр шууд дамжуулахаар болжээ. Нобелийн шагналтнууд Стокгольм хотноо хүрэлцэн ирэхгүй гэсэн үг.

Ирэх аравдугаар сард Нобелийн Хороо бүх нэр дэвшсэн шагналтнуудыг олон нийтэд зарлаж, Нобелийн долоо хоног арванхоёрдугаар сарын 6-12-ны өдрүүдэд болно. Хэвлэлийн бага хурлыг Нобелийн шагналын албан ёсны дижитал сувгаар дамжуулах аж.

Шагналтнууд өөр өөрийн харъяалагдах оронд шагнал, батламжаа гарадан авах юм. Арванхоёрдугаар сард болох албан ёсны танилцуулгыг Стокгольм хотын танхимд зохиох шагнал гардуулах ёслолын ажиллагаатай давхцуулах юм байна.

Гэсэн хэдий ч, Норвегийн Нобелийн Хороо шагналтнуудыг Осло хотод угтан авах боломжийн талаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг ирэх аравдугаар сарын дундуур зарлах ажээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button