Нийгмийн

Сергей Диордица: Коронавирусийг бүр мөсөн устгах боломжгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирус цар тахлын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ийн төлөөлөгч Сергей Диордица Монгол улсад ирж хамтарсан ажиллагаа явуулж байна. Тэрбээр хэлэхдээ,

“Дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох хамгаалалт хангалтгүй байгаа. Цар тахал үргэлжилсэн 600 өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд вирусээс хамгаалах дархлаажуулалтыг дэлхий нийтэл хийж эхэлсэн. Ингэснээр халдварт өвчнөөх огт тусахгүй гэсэн үг бус эндэгдэл, өвчлөл, нас баралтаас сэргийлж буй.

Шинэ амьдралын хэв маягт шилжээд хоёр жил болж байна. Энэ вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр байгаа. Бүр мөсөн устгах боломжгүй. Тийм учраас вирусээс үүдэх эндэгдлийг бууруулж, хүндрэлээс багасгах шаардлагатай байна. Мөн эрүүл мэндийн хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авахыг зөвлөж байна.

Хувь хүн, албан байгууллага бүр энэхүүхалдварт өвчний хохиролтой тэмцэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авсаар байгаасай гэдгийг уриалмаар байна. Бид хамтдаа гар нийлэн, өвлийн улирлыг даван туулахад хамтран ажиллах нь зүйтэй юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button