ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Альберт Эйнштейний гар бичмэлийг 3 сая Еврогоор дуудлага худалдаанд оруулна

Францын нийслэл Парис хотноо арваннэгдүгээр сарын 23-нд нэгэн сонирхолтой дуудлага худалдаа болох гэж байна. “Christie's & Aguttes”-ийн дуудлага худалдаагаар Альберт Эйнштейний харьцангуйн онолоо бичиж баталгаажуулсан гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид Эйнштейний гар бичмэлийг 2-3 сая Еврогоор борлуулахаар төлөвлөжээ. Тэдний хэлснээр Эйнштейний гар бичмэл нь өмнө нь нэг ч удаа дуудлага худалдаагаар зарагдаж байгаагүй ажээ.

Энэ удаагийн дуудлага худалдааны багцад өнгөрсөн зууны эхээр Эйнштейн өөрөө болон түүний Швейцарийн найз, хамтран ажиллагч Мишель Бассо нарын бичсэн 54 хуудас бүхий сэдэвтэй гар бичмэлийг санал болгожээ.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button