Агаарын бохирдол нь урьд өмнөхөөсөө илүү аюултай түвшинд ирсэн хэмээн ДЭМБ-аас анхаарууллаа. Энэ талаар есдүгээр сарын 23-нд “Би-Би-Си” /BBC/ агентлаг мэдээлэв.
ДЭМБ-аас жил бүр долоон сая хүн агаарын бохирдлын улмаас янз бүрийн хүнд өвчин тусч, улмаар амь насаа ч алддаг гэсэн тооцоог гаргасан талаар бид мэдээлсэн.
Бага ба дунд орлоготой улс орнуудад эдийн засгийн хөгжил нь нүүрс гэх зэрэг түүхий түлшнээс хамааралтай байдаг тул агаар нь хамгийн ихээр бохирдож, тэр хэрээрээ хохирол амсдаг гэжээ.
ДЭМБ агаарын бохирдлыг тамхи, эрүүл бус хооллолттой ч холбон тайлбарласан байна.
“Cop26” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт энэ оны арваннэгдүгээр сард болох бөгөөд аж үйлдвэржилт хөгжиж эхлэснээс хойш агаарын температур ойролцоогоор Цельсийн 1,1 градусаар нэмэгдсэн нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон гэж онцлов.
“Сүүлийн 20 жилийн хугацаанд Дэлхийн хүн амын 65-аас дээш насныхны дунд агаарын хэт халалтаас хүн амын нас баралт даруй 50 гаруй хувиар өссөн.
Агаарын температур өсч нэмэгдэхийн хэрээр шингэн дутагдах, бөөр давсагны үйл ажиллагаа алдагдах, арьсны хорт хавдар үүсэх, халуун орны халдварт өвчин эмгэг тархах, цаашлаад хүний сэтгэцэд нөлөөлөх ч аюул эрсдэлтэй.
Ган гачиг болж, тариалан ургац хураалтын хувь хэмжээ ч эрс буурч, хоол хүнсний дутагдалдлын улмаас өлсгөлөн нүүрлэх гол шалтгаан болж байгаа юм. Ийнхүү цаг агаарын өөрчлөлт нийгэмд хор хөнөөлтэй, саад тотгор болж байгаа нь бодит байдал.
Дэлхий цаашид ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 оны үест агаарын температур цельсийн 1,5 хэмээр нэмэгдэнэ гэж НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудал Хариуцсан Албанаас мэдээлэв.
(Эх сурвалж: bbc)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.