НийгмийнНИЙГЭМУЛС ТӨР

ТОЙМ: Шатахууны “шанаа”, ганцаардсан Л.Оюун-Эрдэнэ, даварсан У.Хүрэлсүх

Eguur.mn сайт өнгөрч буй эл долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэе.

НӨГӨӨ МУУ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД Л ОРОСТ ОЧИЖ, АМЬ АВРАВ-

Шатахуун хомсдов, топ үйл явдал. Уг нь үүний өмнөх долоо хоногт АМГТГ-ын газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахуун хомсдохгүй. 19 хоногийн нөөц байгаа” гэж амаараа мэдэгдэж байв. Даанч тэгсэнгүй.

Тэдний хэлж буй тайлбараар, ОХУ энэ сард 17 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэж мэдэгдээд, 7 мянгыг нь явуулчихаад байжээ. Гэтэл гэв гэнэт үлдэгдэл 10 мянгаа нийлүүлж чадахгүй нь гэж учирласан гэх.  

Уг нь ОХУ-ын “Роснефть” компани гэрээний хүрээнд, сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун заавал нийлүүлэх үүрэгтэй. Энэ зөрүүг нь Засгийн газар тооцож, БНХАУ-ын “Чайна Ойл” компанид захиалга өгсөн байжээ. Даанч эз нь таталдсан гэлтэй, урд хөрш ч гэсэн яг эл үес “Танай шатахууны вагоныг төмөр зам дээр тавьж чадашгүй нь. Аравдугаар сар гаргана” гэж хэлжээ.

Ингээд хойш, урагш хаашаа ч хараад шатахуун горьдолтгүй болсон тул Г.Ёндон сайд тэргүүтэй хэсэг нөхөд нэлээд сандралдав. Г.Ёндон анх сайд болчихоод сэтгүүлчдийг “Та нар бодвол шар мэдээ сонсох гэж л ирээ биз” гэхчлэнгээр даапаалж, томорч байв. Харин шатахууны асуудал дээр эрхгүй хулхи нь бууж харагдсан.

Аргагүй, Улаанбаатар хотод шатахууны дөрөвхөн хоногийн нөөц үлдэж, иргэд дээр дооргүй сандарсан. “За, арай ч дээ. Бүхэл бүтэн улс байна даа” гэж халаглах нийслэлчүүд олон байв.

ОХУ-ын газрын тосны нөөц улам буурч байгаа талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан онцолжээ. Дотоод, гадаад олон шалтгааны улмаас ОХУ шатахуун үйлдвэрлэлээ, экспортын хамт хязгаарлахаар болсон. Энэ тухай мэдээлэл хавар анх хөшигний ард яригдаж, ил түвшинд хэлэлцэгдсэн нь хоёр сарын өмнө юм.

Өөрөөр хэлбэл, тэр үед л “Чайна Ойл”-д захиалга өгч, ОХУ-руу шатахуун импортлогчдоо явуулж, нөхцөл байдлыг бататгах байв. Гэвч тэгсэнгүй. Хаана яваа нь ч мэдэгддэггүй АМГТГ-ын дарга П.Хэрлэн, “Шатахууны үнэ өсөхгүй, нөөц хэвийн” гэдэг ганцхан үгтэй дэд дарга Ц.Эрдэнэбаяр, нэг л их завгүй Г.Ёндон сайд гэсэн хүмүүс ёстой л “амьгүй албат”-ууд гэлтэй.

Шатахуун хэчнээн хэцүүдлээ ч, Ерөнхий сайд нь дуудаж уулзах хэмжээнд очиж байсангүй, бид түүхэндээ. Ах нар нь хамаг албыг овоолж өгчихөөд энд тэнд аялаад явчихсан, Л.Оюун-Эрдэнэд. Намынхаа дарга ч болж чадаагүй, үүрэг гүйцэтгэгч нэртэй, тэр. МАН дотор түүний эсрэг чиглэсэн уур амьсгал асар их. Мөртлөө “Рио Тинто”-той хатуу хэлэлцээ хийж, авлигатай идэвхийлэн тэмцэнэ. Дээр нь шатахуун. Хөдлөхгүй гээд яах вэ.

Ямар сайндаа дуудаж уулзаад, үүрэг өгч, хэдэн хүмүүс томилоод ОХУ руу явуулах вэ. Тэгээд дээрээс нь нөгөө хэдэн хувийн хэвшлүүд нь л явж явж эцэстээ нэг юм “аминд орох шив”. Г.Ёндон биш, ямар ч хэн нэгэн дарга биш. Харин “Петровис”-ийн О.Содбилэг нарын бизнесмэнүүд. “Роснефть”-тэй оросоор нь яриад, хоёр сарын шатахууны нөөцөө татахаар хэлэлцээ хийгээд ирлээ.

Харамсалтай, хоржоонтой. Шатахуун импортлогчдыг “Үнээ битгий өсгө” гэж эрх баригчид шахдаг, дарамталдаг. Тэд өдий хүртэл барьсаар өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Төрдөө дээрэлхүүлдэг. Эцсийн дүндээ, тэд л Орост очиж амь аврав.

УХНААГИЙН ХҮҮ АМЕРИКТ ЯМБАА ЭДЭЛЖ, МОНГОЛД Ч УЛС ТӨРӨӨ ХИЙВ

Улс нь шатахуунгүй болоод бужигнаж байхад төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-д. НҮБ-ын хуралд оролцсон шигээ. Чичирсээр Ерөнхийлөгч болсныхоо ямбыг л эдэлж буй хэлбэр. Эндээс залуус нь “Ээ дээ, Хүүк ах минь. НҮБ-ын индэр дээр англиар л ярьдаггүй юм шүү” гэж залбирсаар түүнийг Америк руу үдэж мордуулав.

У.Хүрэлсүх индэр дээрээс гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлжид дэмжинэ хэмээсэн нь зөв алхам байв. Дотоодод “Рио Тинто”-той ширүүхэн хэлэлцээр хийж буй энэ цаг үед ийм агуулгатай мэдэгдлийг НҮБ-ын индрээс шидсэн нь аналистуудаас өндөр оноо авав. Бас 2030 он гэхэд тэрбум мод тарина гэж ам гарсан. Хугацааг тоонд нь хуваагаад тооцож үзвэл, яавч амжихгүй юм билээ. Гэхдээ агуулга нь бас асар чухал. Ямартай ч дорвитой дуугарч чадлаа, Ерөнхийлөгч маань.

Гэвч түүнээс монголчууд үргэлжид шударга ёс, ардчиллын үнэт зүйлсийг шаардах учиртай. Ерөнхий сайдын албыг дургүйгээ хүрэхээр хаяж явчихаад, хуулийг гууль болгож байгаад Ерөнхийлөгчийн сэнтийд заларснаа тэр өөрөө ч мартах учиргүй. Оронд нь Л.Оюун-Эрдэнэ хамаг галыг өөртөө авч, алдах нь их ч мачийж яваа.

Сонирхолтой нь, Үндсэн Хуулийн Цэцийн нэг гишүүнийг шинээр томилж байгаад Их суудлыг хуралдуулав. Өмнө нь Х.Баттулгыг асныг дахин нэр дэвших эрхтэй эсэхийг хэлэлцэхийн урьдхан бас л цэцийн нэг гишүүнийг нь шинээр томилж, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байв. Энэ удаад У.Хүрэлсүхийн Цэцэд гаргасан хүсэлтийг хэлэлцэхийн өмнө бас л ийм процесс явав. Гэтэл Үндсэн хуулийн цэц гэдэг газар аль тавдугаар сараас хойш хуралдаагүй. “Хуралдаад өгөөч” гэж Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд өчнөөн бархирсан.

Тэгтэл У.Хүрэлсүх “Би шүүх эрх мэдлээс татгалзаж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын ҮХЦ-д гаргасан хүсэлтийг буцаан татлаа” гэж мэдэгдсэнээс нь ер удалгүй “амь” ороод, хуралдчихдаг. Ерөөс Үндсэн Хуулийн Цэцийг дураар хөдөлгөдөг болсны гэрчилгээ энэ гэлтэй.

Процесс тайлбарлавал, Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж ҮХЦ-д хүсэлт гаргасан. Үүнийг нь цэц хэлэлцээд, “Тийм байна” гэж үзээд 03 дугаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг УИХ хэлэлцэж, “Наадхыг чинь хүлээж авахгүй” гээд 41-р тогтоолыг баталсан.

Одоо Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан тэр 41-р тогтоолыг хэлэлцэх ёстой байв. Гэтэл У.Хүрэлсүхийн хамгийн сүүлд гаргасан хүсэлтийг түрүүлж хэлэлцээд, хүлээгээд авчихав. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын өгсөн хүсэлтээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн статусын хувиар татгалзах боломжийг Цэц шийдэж өглөө. Ингэснээр 41-р тогтоол ч, 03 дугаар дүгнэлт ч хэрэггүй болж байгаа юм.

Уг нь ном ёсоороо бол 41-р тогтоолыг хэлэлцээд, хүчингүй болбол дараа нь 03 дугаар дүгнэлт рүүгээ орох байсан. Гэвч тэгсэнгүй. У.Хүрэлсүх ҮХЦ дээр эзэн сууснаа батлав.

Ингэж тэр “Би хонгилын түлхүүрийг атгахгүй ээ. Шүүхийн хуулийг Х.Баттулга шиг гацаахгүй ээ” гэсэн улс төр л хийж буй. Үнэндээ Шүүхийн тухай хуулийг мөрдлөө гээд Ерөнхийлөгчийн эрх мэдэл тэгж их боогдоод байгаа юм байхгүй. Тэр бүх шатны шүүгчдийг, УДШ-ийн Ерөнхий шүүгчийн хамт томилдог хэвээрээ л байгаа. Гагц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоонд л хүрч чадахаа больсон.

Гэхдээ тэр эрх мэдэл нь бараг л УИХ-д очсон. УИХ нь МАН олонхи, У.Хүрэлсүхийн концепциор хайрцаглагдана. Ялгаа ч байхгүй дээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Монголд улс төр нэг тийм унтаа, унхиагүй л үргэлжилсээр. Ардчилсан Нам нэгдэж авсныг энд дурьдах учиртай. Намрын чуулган нээхээр сөрөг хүчний ажлаа сайн хийгээсэй гэж тэднийг хүсэх үлдсэн. Битгий л МАН-ын халаасанд орчихоосой. Улс төрийн алба ээлж, халаатай. МАН-д мандан бадрах үе байх ч, хожмын өдөр ирэх ээлжээ хүлээж л буй билээ, тэд.

У.Хүрэлсүхийг ямбаа эдэлж байх хооронд Засгийн газар хамаг ачааг үүрч, байдгаараа чичлүүлж байна. Засаг дотор У.Хүрэлсүхийн найз нөхөд гэх улс ч багагүй саад учруулж буй. Г.Ёндон, Б.Батцэцэг мэтийн ямар ч гавьяагүй “гялтгар” хүмүүс улс эх орноо ОХУ, БНХАУ гэх хоёр их гүрний дунд ганцаардуулж, шатахуунгүй хатаав гэхэд хилс болохгүй.

Харин сургамж гэвэл, тэд дахиж шатахуун импортлогчдоо дарамтлах нүүргүй болсон байх. Бас газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах, геополитикийн бодлогоо хэдэн арван жилээр төлөвлөх хэрэгтэйг харсан болов уу. Шатахууны хувьд ОХУ нэгэнт найдвартай түнш байхаас өнгөрөх цаг хугацаа хүлээж байна.

Төр байгаа бол тэд алсын хараатай л ажилламаар. Өнөө, маргаашаа дийлэхгүй байгаа бол ажлаа өгмөөр. Харин зарим нөхөд нь Монголын улс төрийг орхиж, үр ач, зээ нараа асран тойгломоор. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 26, 2021 07:35

Хүрэлсүх зургаан жил даварна шүү дээ

Зочин
Зочин
9 сар 24, 2024 16:53
Reply to  Зочин

Тэр юу ч биш дахин сонгогдох гээд Цэцийг бужигнуулж эхэлсэнийг сонссон уу?!

Содбилэг
Содбилэг
9 сар 26, 2021 07:38

Содбилэг орост очиж Оюун эрдэнийн засгийг аврав.

Зочиин
Зочиин
9 сар 26, 2021 08:53

Нөгөө манайхаар дайрах хийн хоолой бүр мөсөн зогссон гэсэн. Одоо Эгийн голын усан цахилгаан станцаа олон юм ярилгүй шууд барив болоо. Эрчим хүчний бүрэн тусгаар тогтнол мандтугай

Зочин
Зочин
9 сар 26, 2021 09:58
Reply to  Зочиин

Зогсохгүй яах юм бэ? Тэр чинь худ�##� байсан. Хятад цаашдаа Оросоос авах хийгээ багасгаж өөр газраас авч эхэлж байгаа. Тэгээд ч Оросын нөөц багасаж байгаа.

Зочин
Зочин
9 сар 26, 2021 08:42

ЗГ богино хугацаанд маш сайн ажиллаж түгжрэлийг бууруулсан.

Зочин
Зочин
9 сар 26, 2021 09:58
Reply to  Зочин

Харин тийм бензингүй болоод түгжрэл багассан байна лээ. Түгжрэлийг ингэж бууруулахгүй баймаар... Хахаха

Зочин
Зочин
9 сар 26, 2021 11:51
Reply to  Зочин

Морь м�##�аа өсгөсөн нь дээр дээ...машингүй болоод байсан түүх бии. Үхэр тэмээгээ өсгөөд тээвэр хийцгэээ. Морин тэрэгэээ хөгжүүл

бат
бат
9 сар 26, 2021 11:34

төрөөс өчнөөн мөнгө авдаг байж юун сүртэй юм.үнэ нээх эрх ч байхгүй.�##�дагд�##�д орсон гэж худ�##� гоншогонохоо боль. худ�##� сүртэй юм бичихээ боль оюун эрдэнэ чад�##�аараа хийж байна.чадддаг юм бол энэ муулаад байгаа хүмүүс хийлдээ.юу ч чадахгүй ганц чаддаг нь хүн муулах

mongol hun
mongol hun
9 сар 26, 2021 12:00
Reply to  бат

Bi chadna sh dee namaig es bolgochih

Зочин
Зочин
9 сар 26, 2021 12:13

ОРЖ ИРСЭН ДОЛЛАР БОЛГОНЫГ ХАМЖ АВААД ҮНИЙГ НЬ 2400 БОЛГОЖ АВСАН ДОЛЛАРААРАА ЭРДЭНЭТИЙГ ХУДАЛДАЖ АВСАН НЭР ЗҮҮХДЭЭ ОГТ ТООГООГҮЙ ХҮМҮҮС ХУДЛАА ШУУМ ТАРААЖ ЗАСГИЙГ НЭГ МУУХАЙ ХАРАГДУУЛХАА МЭДЭЛГҮЙ ДЭЭ ЭНЭ ЗАСАГ УНАВАЛ ОТ ГЭРЭЭНИЙ АСУУДАЛ ЗОГСОХ ТУЛ МАШ ХОРОН АЖИЛ ХИЙЛЭЭ ЕР НЬ КОРОНОГИЙН ХҮНД ҮЕИЙГ ТЭР ОЛОН ЗЭЭЛИЙН ХАЖУУГААР ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭГ ХАНГАНА ГЭДЭГ ХҮНД АЖИЛЫГ ЭРДЭНЭТ Л ДААСААР БАЙНА НЕФТИЙН ҮЙЛДВЭРЭЭ СТАНЦУУДАА ЯАРАЛТАЙ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОХ

Зочин
Зочин
9 сар 26, 2021 12:40

үнэнийг өчиж. Ганц нэг �######� долоогч уйлсан бна.гахгахгах

Зочин
Зочин
9 сар 26, 2021 13:36

Хар мөртэй, хар энергитэй АН хорон үйлдлээ татмаар байна. Бяцхан Монголын Ерөнхийлөгч НҮБ-ийн индрээс үг хэлэх нь үндэсний бахарх�##� юм л даа. Тэр тусмаа Ухнаагийн Хүрэлсүх даацтай үг хэлснийг гадаад дотоодгүй ярьж байна. Бензиний хомсдлын бодит ш�##�тгааныг ард түмэн мэдсэн. Бензин 100 хувь хувийн мэдэлд өгөөд удаж байна. Эд нар төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, үүргээ биелүүлээгүй бол зөвшөөрлийг цуц�##�ж, өөр компанид шилжүүлэх, харин энэ бол засгийн үүрэг

үзлээ харлаа... боллоо.
үзлээ харлаа... боллоо.
9 сар 26, 2021 16:51

Ийм б�##�ай гаруудаас болж энэ улс бүр сүйрч дууслаа.

Зочин
Зочин
9 сар 27, 2021 07:48

ЗА ТЭР БЕНЗИН ЯАХ ВЭ ЯМАР АМЬ БИШ ХАРИН КОРОНОГ ЯАХ ВЭ 7хон ХОНОГТ 100 ХҮН ҮХЛЭЭ ГЭНЭ ШҮҮ ХҮНИЙ АЛТАН АМЬ УСАН БЕНЗИНЭЭС ДОР БАЙХ ГЭЖ ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА!!!!!!!

Зочин
Зочин
9 сар 27, 2021 08:59

Бензинээр яах гэсэн юм бэ? Энэ сэтгүүлчийн машин бензингүй болчихоод их сандарсан шинжтэй байна. Манай ард түмэн чинь жорлон руугаа явахдаа хүртэл машинаа хөлөглөдөг болчихсон, хотын гудамж нь бөөн түгжрэл, хотын агаар нь CO болчихоод байхад бензин бензин гээд л байх юм. Бичих сэдэв олдохгүй байгаа юм уу? Тэнэг банди минь. Явган явж хөдөлгөөн сайн хий. Тун удахгүй пэндийсэн гахай болж хувирна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button