УЛС ТӨР

С.Батболд, Д.Сумъяабазар нар Д.Дагвадоржийн эхнэрт Циркийн арын нийтийн эдэлбэр газрыг ЭЗЭМШҮҮЛЖЭЭ

Уг контент 2021.09.27-ны өдөр мэдээлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.10.18/ сэргээн нийтлэв.

Циркийн арын задгай талбай буюу нийтийн эдэлбэр газрыг хувийн хэвшилд олгожээ. Тодруулбал, Хотын дарга асан С.Батболд, Д.Сумъяабазар нар Асашёрюү Д.Дагвадоржийн гэргий М.Отгонцэцэгийн компанид олгосон байна. Бүр худалдаа, үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар авсан аж.

-ХАМГИЙН АНХ 2017 ОНД С.БАТБОЛД 15 ЖИЛЭЭР ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОЖЭЭ-

Циркийн арын нийтийн эзэмшил газрыг Д.Дагвадоржийн эхнэрийн эзэмшил бүхий “Рояалплаза” ХХК-д НЗД-ын 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр А/358 захирамжаар С.Батболд өгсөн байна. Тухайн үедээ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгож байж.

Улмаар Нийслэлийн  Засаг  даргаар С.Батболд дахин  2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамж гарган “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн тухайн газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон өөрчилжээ. Ингэхдээ 15 жилээр эзэмшүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшил бүхий талбайг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах зориулалтаар анх авч, тавхан сарын дараа зориулалтаа өөрчлүүлчихсэн байгаа юм.

-Д.СУМЪЯАБАЗАР ХОТЫН ДАРГА БОЛСНЫХОО ДАРАА КАДАСТРЫГ НЬ ГАРГАЖ ДАХИН БҮРТГЭЖЭЭ-

Эл газрыг авсан зориулалтыг өөрчлөлт үүгээр ч дуусахгүй цааш үргэлжилнэ. Тодруулбал, нийслэлээс 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Хотын дарга Д.Сумъяабазарын ажлаа авсныхаа дараа хийсэн шахуу үйлдэл. Тэрбээр хөл хорионы үеэр чоно борооноор гэдэгчлэн далимдуулж ийн өгсөн байна.

-Д.ДАГВАДОРЖИЙН ГЭРГИЙ М.ОЮУНЦЭЦЭГ 2018 ОНООС “РОЯАЛПЛАЗА”-ГИЙН ЗАХИРЛААР БҮРТГҮҮЛЖЭЭ-

Нийтийн өмчийг эзэмшиж зүрхэлсэн басхүү цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар гэж анх эзэмшээд бүр худалдаа үйлчилгээний барилга, авто зогсоол барихаар отож буй эл компани нь Д.Дагвадоржийн эхнэрийнх. 5114837 регистрийн дугаартай “Рояалплаза” ХХК-ийг анх 2007 онд үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Итгэмжлэлгүйгээр төлөөлөгч, гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болсон аж. Эл компани нь менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг юм байна.

-“РОЯАЛПЛАЗА” ХХК БОЛ ҮНДЭСНИЙ ЦИРКИЙГ ХУВЬЧИЛЖ АВСАН ДҮРЭЭ ХУВИРГАСАН “АСА КОНСАЛТИНГ” ХХК

Д.Дагвадоржийн энэхүү компанийн дагуулсан асуудал ганц энэ биш. Циркийн арын нийтийн эдэлбэр газрыг авахаасаа өмнө циркийн хувьчилж авсан алдартай асуудалтай. Тодруулбал тэрбээр “Аса консалтинг” гэх компанийхаа нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояалплаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. “Рояалплаза” ХХК нь түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай. Улмаар үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий “Монгол Үндэсний цирк” компанийг үүсгэн байгуулсан билээ.

Нийслэлд газрын наймаа гаарсан. Нийтийн эзэмшил бүхий гудамж талбайг хэн нэгэнд, компанид цэцэрлэгт хүрээлэн барих нэрээр эзэмшүүлж сүүлдээ авто зогсоол, цогцолбор барих зориулалттай болгоод голруулчихаж буй нь сонгодог жишээ. Нийслэлд өдгөө зураг төсөлдөө хэдий цэцэрлэг гэж тусгадаг ч бодит байдал дээрээ авто зогсоол барих компанит ажил ид өрнөх байгаа. Энэ л замаар дээрх газрыг залгих вий дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

39 Сэтгэгдэл

    1. Бөхчүүдийн толгой нь ажиллахгүй, булчин нь ажиллана. Мие Энхболдын шийрийг хатааж, газрын наймаачин бөх болжээ. Ах дүү хоёр тэнэг.

    1. Хаха сангийн мөнгө идээд шорон явах гэж бхд чинь. Тэрбумтай болоход бас бага ухөан хэрэгтэй шүү

  1. Сумбузар бол зөвхөн өөрийн өчүүхэн хувийн эрх ашгийн төлөө чөтгөртөй ч нийлэх тийм хогийн гар даа бусад компанийн барилга барих болон газар эзэмших эрхийг сунгахгүй гацаана энэ үйлдэлээрээ авилгын тухай хуулийг байнга зөрчиж байгаа хогийн гар дд

  2. ТА нар 2040 он хүртэл хот хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах хэрэг байгаа юм уу? НЭГ Батболд, нэг сумъяабазар гарч ирэхэд л хот хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө ямар ч хэрэг ####га. УБ хотын ИТХурлын ч хэрэг ####га. ХОТЫН захирагч л асуудлыг шийддэг юм байна. ЭНЭ хууль зөрчигч ХОТЫН захирагчаа ХОТЫН ИТХур#### ########уулаач.

  3. Sukhbaatar duureg zasag darga 5 r horoonii Orshin suugchid TEMTSEJ JAGSAACH EE DAVARSAN humuus bee Ulaanbaatar hotiin tuvd gazar olgohgui l geed baisan chin…nuurneesee l tom muumtei huuhen bna

  4. Уг нь нийтийн эзэмшлийн газар байхсан. Ямар эрх мэдэлтэн нь энэ газрыг зараад байгаа юм бэ? Хотын төвийн газраар явж чадахгүйд хүрэх юм биш биз? Эмзэглэж бна. Эх орондоо болон нийслэлдээ чөлөөтэй ####хах сан. Тэр газраар нь явб#### мөнгө нэхээд байх юм уу? Энэ хотыг хэдэн хүн ингэж эзэмшиж мөнгө саадаг бол?

  5. Ёстой л ханаж цадахаа больжээ.цадаад гахаад дэлбэрмээр юм.
    Давгааг овоо юм гэж бодсон ах шигээ ба овоолсон баас байждээ
    ӨЧҮҮХЭН Ч ЮМДАА!!!!!!!!!!

  6. ийм туранхай хүүхэн чинь тэр их хүнд биетэй хүнийг тэсэж даасныхаа төлөө асар их мөнгө хөрөнгийг нь с####гаж байгаа бололтой.

  7. Хүний шун####д хязгаар байх биш дээ. Аан дүүсийн амин холбоо ч үүнд нь сайан ташуур боло нь тодорхой. Ганц цирк байтугай дэлхий ч багадах шун#### бол хүнд л байх шүү дээ. Төр болж тоглогсод хуулиар зогсоох хүсэлгүй, шун####аа хязгаарлах ухаан заяагүй бол я####тай билээ.

  8. Аса аварга хэдий завандаа эхнэр авчихав. За яамай даа, олон жил гоонь явсан хүн болж дээ. Хөөрхий харин эхнэр нь байсхийгээд л зодуулдаг байх.

  9. Сёлкон шахуулсан том хөхтэй урт хөлтэй будм#### шуламнууд шун####тнуудын ард байдаг нь үнэн түүх шүү

  10. ха####таа нээгээд ха####таа хаагаад гэж ярьдаг долгорсүрэнгийн су, да хоёр мөнгөтэй хүн шиг л харагддаг яг цагаа тулахаар бөөн өр бөөн хэрүүл маргаан юм байна

  11. DASHT.Omipiin avrga boloogui 1 ulsiin undesnii buhuur mungu huraasan iim mahnuudiig manai mungund zulhiitsen erhemuud byldagnaj ulsiinhaa baatar hurtel bolgood bgaa n edniig davraahad hurgesen ym . Gevch unen olimpoos delhiigees ner hundee hamgaalj irsen guilgachin tamirchid bl yuch bish shuudee . Erguunuud niileed l byldganaad baidag horvoo boljee!

  12. Өөрийнхөө гэрийн хашаанаасаа т####ын өгч байгаа юм шиг юм болох нь ээ ингэж даврахгүй ээ

  13. Дагвадоржийн сайн барилдаж амжилт гаргаж байсан нь бидэнд падлий ч байхгүй шүү.Тэр сайн барилдлаа гээд ядарсан монголд нэмэртэй юм биш..Нэг төрөөрөа д####айлгаж улсад байдаг ганц циркийг аваад ийм болгочиж байгааг зөвтгөх арга байхгүй..Их идэж том баадаг бүхнийг ингэж ивээж,улсаа тоглуулж ,өмчөө тонуулаад байж болохгзй.

  14. Иргэдийн ####га дарам зуслангийн газрыг нь сунгаад өгөхгүй л бөөн хүнд сурт#### болцгоодог болсон байж өөрсдөө болохоор ийм л юм хийж байж

  15. Энэ гэр бул одоо буур монгол улсаар минь ядарсан юм мэдэхгуй ард тумнээр минь монгол улсаар минь дарамтлаж доромжилж ба аа за яахав вэ та нар ингэж ихээр монгол улсыг доромжилж л бай хорвоо эргдэг юм шуу ээж нь гэж авгай давгагынхаа ########ний зугааг гаргах гэж з####уу охидуудыг нарын бичигээр нь авч айл гэр с####гсан ч явд#### бий их онгирч оодрох ч сайны ёр биш дээ шун####ын тулам харамчын удам ургэлж л гуйлагчин явдаг юм даа Пурэвбадам та нарын дэргэд ч ЭРЛЭГЫН эзэн ч ирсэн бгаа даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button