ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд Тажикистаныг Афганистаны хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутгалаа

“Талибан” хөдөлгөөнийхний байгуулсан Афганистаны шинэ Засгийн газрын орлогч дарга Абдул Гани Барадар хэлэхдээ, Тажикстан улс Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгасан байна. Энэ талаар “РИА Новости” мэдээлэв.

“Аль-Жазира” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Тажикистан бидний ажилд хөндлөнгөөс оролцож байна. Гэсэн ч, аливаа үйлдэл хариутай байдаг” гэлээ.

Үүнтэй холбоотойгоор Талибанчууд өчигдөр /2021.09.26/ Тажикистаны хилийн ойролцоох Тахар муж руу мянга гаруй тусгай хүч илгээсэн гэж мэдэгджээ.

Наймдугаар сарын эхээр “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны Засгийн газрын хүчний эсрэг довтолгоогоо эрчимжүүлж, наймдугаар сарын 15-нд нийслэл Кабул хот руу орж, дайн дууссаныг маргааш нь зарласан. Наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт АНУ-ын цэргийн хамгаалалтад байсан Кабулын нисэх онгоцны буудлаас барууны иргэд болон тэдэнтэй хамтран ажиллаж байсан афган иргэдийг бөөнөөр нь нүүлгэн шилжүүлсэн юм.

Наймдугаар сарын 31-ний шөнө АНУ-ын цэргийнхэн Кабулын нисэх онгоцны буудлаас гарч, Афганистан дахь АНУ-ын 20 орчим жилийн цэргийн ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон. Есдүгээр сарын эхээр Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүний бүтцийг олон нийтэд зарласан.

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Афганистанд бүх үндэстний цөөнхи, түүний дотор тажикчуудыг оролцуулсан хүртээмжтэй Засгийн газар байгуулахыг шаардсан. Душанбе хэлэхдээ “дарангуйлал дор үүсгэн байгуулагдсан” Засгийн газрын бүтцийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 12:16

ЯВЖ ЯВЖ ТАЖИКУУД ЧИНЬ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ЗӨВ ДУУГАРСАН БАЙХ ШИВ.

Холбоотой мэдээ

Back to top button