Автомашинууд мөргөлдсөний улмаас 27 настай иргэн нас баржээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд "Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна” гэсэн дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдрийн 14:14 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан 14:48 цагт очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн 49 настай, эрэгтэй З төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгчээ.
Харин “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай, эрэгтэй Б нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.