НИЙГЭМ

Автомашинууд мөргөлдсөний улмаас 27 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд “Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна” гэсэн дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдрийн 14:14 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан 14:48 цагт очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн 49 настай, эрэгтэй З төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгчээ.

Харин “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай, эрэгтэй Б нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button