ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Консерватив үзэлтнүүд 1949 оноос хойшхи Бундестагийн сонгуульд муу дүн үзүүллээ

Санал тооллогын дараа бүс нутгийн бүх 46 тойрогт Христийн Ардчилсан Холбоо болон Христийн Нийгмийн Холбоо Намын Консерватив Эвсэл нийт саналын дөнгөж 31,7 хувийг л авсан талаар германы СЕХ-ноос мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, Баварийн Ерөнхий сайд Маркус Зёдер тэргүүтэй Христийн Нийгмийн Холбоо Нам нь 1949 оноос хойшхи Бундестагийн сонгуульд хамгийн муу үр дүнг үзүүллээ. Үүнийг өнөөдөр даваа гараг /2021.09.27/-т СЕХ-ноос нийтэлсэн тоо баримтаар нотолжээ.

Баварийн бүх 46 тойрогт санал тооллогын дараа  Христийн Нийгмийн Холбоо Нам нь ердөө 31,7 хувийн санал авсан бөгөөд Баварийн консерваторууд 38,8 хувийн санал авсан нь 2017 оны холбооны сонгуультай харьцуулахад 7 орчим хувиар буурсан аж.

ХБНГУ-ын Социал-Демократ Нам эсрэгээрээ өмнөх үр дүнгээ бага зэрэг сайжруулсан буюу сонгогчдын 18 хувь нь санал өгч /2017 онд  15,3 хувь/ өгчээ. Гуравдугаарт, Германы Ногоон Нам 14,1 хувийн санал авсан бөгөөд дөрвөн жилийн өмнө 9,8 хувийн санал авч байжээ.  

Ням гараг /2021.09.26/-т Германд парламентын сонгууль болж өнгөрсөн. Германы “ARD”, “ZDF” телевизийн сувгуудаас нийтэлсэн урьдчилсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Социал-Демократ Нам тэргүүлж байгаа бол хоёрдугаарт одоогийн Канцлер Ангела Меркелийн нам оржээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button