ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд хэд хэдэн хүнийг цаазалж, цогцсыг нь талбайд ил өлгөжээ

“Талибан” хөдөлгөөнийхөн хэд хэдэн хүнийг олны өмнө цаазалжээ. Мөн дөрвөн ч хүний цогцсыг Афганистаны баруун хэсэгт орших Герат хотын төв талбайд ил дүүжлэн өлгөснөөс гадна өөр гурван цогцсыг хүмүүст харуулах зорилгоор ил авч яван жагсжээ. Энэ талаар нүдээр үзсэн хүн ярьсныг “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг иш татан мэдээлжээ.

Орон нутгийн албаны хүний ​​мэдээлснээр, эдгээр хүмүүс Афганистаны бизнесмэн болон түүний хүүг хулгайлсан гэх хэргийг үйлдсэн гэнэ. Мөн Талибанчуудын эсрэг хөдөлгөөнд оролцсон байсан аж. Бусад хэвлэлд бичсэнээр хулгайлагдсан хүмүүсийн нэг нь “Талибан” хөдөлгөөний дайчин байсан гэнэ.  

“Бид тэдний цогцсоор дамжуулан бусдыг ийм гэмт хэрэг үйлдэхгүй байгаасай гэх үүднээс Герат хотын талбайд өлгөсөн” хэмээн Герат мужийн захирагчийн орлогч Шаир Ахмад Эмар хэлэв.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгээс харахад Герат хотын төв талбайд Талибанчуудын эсрэг хөдөлгөөнд нэгдсэн иргэнийг краны гинжээр боож, амийг нь хороож олны өмнө цаазалсан байна.

“Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг чанд мөрдөгч, дэмжигч мулла Норуддин Тураби энэ долоо хоногт “Талибан” хөдөлгөөнийхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олны өмнө цаазлах ялыг сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тухайлбал, хулгай хийвэл гар, хөлийг нь цавчин шийтгэх зэрэг харгис ял шийтгэлийг сэргээх юм.

Талибанчууд наймдугаар сарын 15-нд Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноо зарласан. Нийслэл Кабул хотыг сөргөлдөөнгүйгээр эзлэн авсны дараа Талибанчууд дайн дууссаныг зарласан. Хөдөлгөөний удирдагчид Афганистаны Исламын Эмират Улсыг дахин байгуулах бодолтой байгаагаа мэдэгдэв.

Талибанчууд 1996-2001 онд Афганистаны ихэнхи хэсгийг эзэмшиж байсан. Энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэгсдийг олон нийтийн өмнө ташуурдах, чулуу шидэх, гар хөлийг нь таслах зэргээр шийтгэдэг байсан юм.

(Эх сурвалж: Associated Press)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Fnmmm
Fnmmm
2021-09-27 13:51

Buruu shashintanguudiig delgiigees archaad haychihdag bol zugeer ymaa

Haha
Haha
2021-09-27 15:38

heden haltar muslimuud sohor allah erguu mohamedaa shuteed dundad zuun ruu uhraad naasan kkkk

ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 19:09

ЭНЭ БАЛИАР ТАЛИБУУДЫГ ЕВРЕЙЧҮҮД ЯАЖ ГИТЛЕРИЙН ГЕРМАНУУДЫГ АГНАЖ БАЙСНЫ АДИЛ ТОЛГОЙ ДАРААЛАН АГНАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button