Нийгмийн

ГХЯ: Энэтхэгт суух Элчин сайдаар Д.Одбаярыг ТОМИЛООГҮЙ

Хаврын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрийг гишүүд дэмжсэн. Энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад сууж буй Элчин сайд Г.Ганболдыг эгүүлэн татаж, тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилох саналыг УИХ дэмжсэн юм. Гэвч цахим сүлжээнд Д.Одбаярыг Энэтхэгийн элчин сайдаар явуулахаар болсон гэх мэдээлэл түгээд байна.

Иймд бид уг мэдээллийг баталгаажуулахаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ийм зүйл огт яригдаагүй. Энэтхэг улсад суух Элчин сайдаар УИХ-ын хаврын чуулганаар Д.Ганболдыг дэмжсэн. УИХ-аар нэгэнт батлагдсан тул энэ шийдвэр хөдлөх боломжгүй” хэмээв.

Ташрамд дурдахад, өнгөрөгч хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжтой эсэхийг хэлэлцэх цэцийн маргааны үеэр Д.Одбаярт элчин сайдын суудал санал болгосон гэгдэж байв. Улмаар Д.Одбаярыг уг саналыг хүлээж авалгүй, бүрэлдэхүүн дутуу байхад шийдвэр гаргасан гэх шүүмжлэл ч хөвөрсөн юм. Д.Одбаяр нь ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдохдоо УИХ-ын төлөөллөөр нэр дэвшсэн бөгөөд М.Энхболдын хүн гэгддэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 19:05

ӨГЗӨГ АТГАГЧ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН ХУЛГАЙЧ ДАА

Зочин
Зочин
2021-09-28 16:57
Reply to  ҮНЭН

huulichiin huvid mundag hun. Harin solongost aihtar heregt holbogdson ni haramsaltai.

Зочин
Зочин
2023-06-09 14:16
Reply to  Зочин

зохион байгуул�##�ттай, ҮХЦ-ийн даргын сууд�##� эрх мэдэлд санаархагчдын хийсэн хэрэг байсан л даа

Холбоотой мэдээ

Back to top button