Нийгмийн

Т.Оюумаа: Гишүүд болон Засгийн газрын хэвлэлийн хурлыг дамжуулахгүй

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр сэтгүүлч Т.Оюумаа "Коронавирусээр далимдуулж Төрийн ордон сэтгүүлчдэд хоёр жил хаалттай болсон. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ын гишүүд болон Засгийн газрын хэвлэлийн хурлыг шууд дамжуулахгүй. Энэ зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай байна гэдэг нь ард түмэнд хаалттай байгаа нэг хэлбэр. Тэгэхээр УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба алба, Төрийн ордны хамгаалалтын алба энэ асуудлыг анхаарч, Төрийн ордны үйл ажиллагааг хаалттай байлгахаа зогсоогооч ээ хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button