Нийгмийн
“Мөсөн өргөө”-ний нээлтэд О.Ивээл АНУ-аас урилгаар ирж үзүүлбэр үзүүлжээ

Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, өчигдөр нээлтээ хийсэн. Нээлтэд 15 настай О.Ивээл охин АНУ-аас урилгаар ирж уран гулгалтын үзүүлбэр үзүүлжээ. Тэрбээр АНУ-д төрсөн бөгөөд хамгийн сүүлд АНУ-ын уран гулгалтын олимпын бэлтгэлийн төвийн тамирчдын тэмцээнд хоёр төрлөөр Алтан медаль хүртсэн юм.
Түүний ах өөрийн цахим хуудаснаа дүүгээрээ бахархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Дүүгээрээ маш их бахархаж байна. Хичнээн АНУ-д төрсөн ч гэсэн өнөөдрийг хүртэл Монгол улсынхаа паспортыг бариад Би Монгол улсын тамирчин гэж бахархалтайгаар хэлдэг дүүдээ хайртай. Монгол улсдаа анх удаагаа ирж хамгийн анхны уран гулгалтын үзүүлбэрээ үзүүллээ” хэмээв.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.