Нийгмийн

“Мөсөн өргөө”-ний нээлтэд О.Ивээл АНУ-аас урилгаар ирж үзүүлбэр үзүүлжээ

Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, өчигдөр нээлтээ хийсэн. Нээлтэд 15 настай О.Ивээл охин АНУ-аас урилгаар ирж уран гулгалтын үзүүлбэр үзүүлжээ. Тэрбээр АНУ-д төрсөн бөгөөд хамгийн сүүлд АНУ-ын уран гулгалтын олимпын бэлтгэлийн төвийн тамирчдын тэмцээнд хоёр төрлөөр Алтан медаль хүртсэн юм.

Түүний ах өөрийн цахим хуудаснаа дүүгээрээ бахархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Дүүгээрээ маш их бахархаж байна. Хичнээн АНУ-д төрсөн ч гэсэн өнөөдрийг хүртэл Монгол улсынхаа паспортыг бариад Би Монгол улсын тамирчин гэж бахархалтайгаар хэлдэг дүүдээ хайртай. Монгол улсдаа анх удаагаа ирж хамгийн анхны уран гулгалтын үзүүлбэрээ үзүүллээ” хэмээв.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button