Нийгмийн
НЭМГ: 160 мянган төгрөгийг өрхийн эмнэлгүүд өөрсдөө зохицуулалт хийж байгаа

Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдэл хийлээ. Энэ үеэр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Өрх дээр төлбөртэй шинжилгээ авбал шуурхай штабд мэдэгдэх хэрэгтэй. Үүнээс гадна коронавирусийн халдвар нь батлагдсан иргэнд 160 мянга төгрөгөөр эмчилгээ хийж байгаа асуудал маргаантай хэвээр л байна.
Үүнийг тухайн өрхүүдэд шууд олгож байгаа. Тиймээс тэр мөнгийг үндсэндээ өрхийн эмнэлгүүд зохицуулж байгаа юм. Мэдээж өвчтөний эмчилгээнд зориулахаас гадна эмнэлгийн ажилтан тухайн өвчтөнийг эмчлэх үед шаардлагатай зүйлсийн үнэ ч багтдаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.