ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Саарал сувд” Ангела Меркель, “Гүүдбай”

Германы Канцлер Ангела Меркель ажлаа өгч энгийн хүний амьдралаар аж төрөхөөр болсон ч германы залуу үеийнхэн нь түүнийг улс төрийн тогооноос гарч, ард иргэдийнхээ, Дэлхий нийтийн асуудалд оролцохгүй болсонд нь харамсч, “яваад өгөхөөр чинь бид яах юм бэ” гэж шаагилдаж эхлэв. Харин германы шилжилтийн насныхан эрэгтэй хүн Канцлер болж байгаа юм уу гэх өнгө аястай зүйл ярьцгаах болов. Энэ нь ч бас аргагүй аж. Шилжилтийн үеийн хүүхдүүдийн хувьд тэднийг дөнгөж ес аравтай байхад нь Канцлер Ангела Меркель улсынх нь төдийгүй Дэлхийд хамгийн нөлөөтэй рейтинг өндөртэй улс төрч байсан.

Ангела Меркелийг улс орноо хэрхэн удирдсан бэ гэх санал асуулгыг доорх зургаас харж болно. Нийт германчуудын бараг 80 орчим хувь нь Меркелийг сайн ажилласан гэж дүгнэсэн байгаа юм.

Харин дөнгөж 10 орчим хувь нь түүнийг ажлаа муу хийсэн гэж дүгнэж. Хийсэн бүтээсэн зүйл нь ийм тодорхой, ард иргэддээ ингэж өндрөөр үнэлүүлсэн Канцлер ийнхүү албаа хүлээлгэн өгөх боллоо.

Индэр дээрээс буухдаа амны хаалтаа мартаж хэсэг сандарч, зураглаач сэтгүүлчдийн хараанд өртөж, хэсэг шуугиулсаныг нь амны хаалтаа мартаж байсан бол өөрөө сүүлд нь улс төрөөс гарч мартагдах нь гэгдэж байсан ч түүнийг ард түмэн нь мартахааргүй том төрийн зүтгэлтэн гэдгээ харууллаа, нотоллоо. Дэлхийд нэрээ үлдээж чадлаа, Ангела Меркель. Ангела Меркель өөрийн стиль имиждээ ч үнэнч хэвээрээ, улс төрийн үзэл баримтлалдаа ч үнэнч, тууштай хэвээр буцаж байна.

Германчууд төдийгүй Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд ч түүнийг үгүйлэх нь тодорхой.

Меркелийн тууштай зан байдал нь 2010 оны эхээр Европт өрийн хямралыг хамгийн бага алдагдалтай даван туулахад тусалсан билээ. Тухайн үед “Хатагтай Канцлер” хүнд байдалд орсон улс орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, зардлаа хэмнэх дэглэм гэгчийг санаачилж, татвар, тэтгэвэр гэх зэрэг бүтцийн шинэчлэл хийж байв.

“Ангела Меркель түүхэнд үлдэх нь дамжиггүй. Нэр хүндтэй, хариуцлагатай “нэмэх” үнэлгээ авах улс төрч гэж бичигдэнэ., үнэлэгдэнэ. Тэрбээр зөвхөн Германы төдийгүй Европын түүхэнд бичигдэнэ”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button