Нийгмийн

1.3 сая ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 472,799,875.11 төгрөгийн үнийн дүн бүхий 1,372,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” ХК (BNG +11.33хувь) болон “Ариг гал” ХК (EER +4.21хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -10.18хувь) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID - 5.49хувь)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,812 ширхэг нэгж эрхийг нийт 13,788,761 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 21 ширхэг бондыг 2,096,400 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.61 хувиар буурч, 42937.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,966,042,855,839.78 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button