“Netflix” хамгийн их үзсэн кино, олон ангит киногоо нэрлэв
Калифорнид болсон технологийн бага хурлын үеэр “Netflix”-ийн стриминг үйлчилгээний удирдлагууд платформ дээр хамгийн их үзсэн, хандалт авсан кино, телевизийн цувралын статистик мэдээллийг танилцуулсан байна.
Цувралын жагсаалтыг тэргүүлэгч нь “Брижертоныхон” /Bridgerton/ эхний цуврал байсан бөгөөд платформ дээр цацагдаж эхэлсэнээс хойш нэг сарын дараа 82 сая бүртгэлтэй хэрэглэгч үзжээ.
Хоёр, гуравдугаар байранд “Люпин” /Lupin/, “Шуламхан” /The Witcher/ цувралууд оржээ. Цуврал тус бүрийг платформын 76 сая хэрэглэгчид үзсэн аж.
Хамгийн алдартай уран сайхны киног 99 сая хэрэглэгч үзсэн “Тайлер Рэйк: Аврах ажиллагаа” экшн буюу адал явдалт кино тэргүүлжээ. Жагсаалтын эхний гуравт мөн “Шувуудын хайрцаг” /Bird Box/, “Спенсерийн шударга ёс” /Spenser Confidential/ гэсэн бүтээлүүд орсон байна.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.