ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Франц: Оршин суугчдад хугацаа нь дууссан “Файзер” вакцин хийжээ

Францын нэг бүс нутагт 260 орчим хүн коронавирусийн эсрэг хугацаа нь дууссан “Файзер” /Pfizer/ вакцин хийлгэсэн байна. Хугацаа нь дууссан вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд коллежийн 100 орчим оюутан байжээ. Энэ талаар “France Bleu” радио мэдээлэв.

Нэг хэсэг вакциныг наймдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 21-ний хооронд ашигласан аж. Гэсэн ч, вакцины дуусах хугацаа есдүгээр сарын эхээр дууссан байна.

Хугацаа нь дууссан вакцин хийлгэсэн бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна. Одоогийн байдлаар тэдгээр хүмүүсийн бие махбодид ямар нэгэн хариу урвал, гаж нөлөө илрээгүй байгаа ч эмч мэргэжилтнүүд хугацаа нь дууссан вакцин нь коронавирусийн халдвараас хамгаална гэсэн баталгаа байхгүй гэв.

Орон нутгийн удирдлагууд гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн аж. Тиймээс хугацаа нь дууссан вакцин хийлгэсэн бүх хүмүүсийг дахин вакцинжуулалтад хамрагдахыг санал болгожээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button