ДЭЛХИЙНийгмийн

НҮБ-ын ЕНБД: 40 жилийн хугацаанд цөмийн аюулын дээд хэмжээндээ хүрэв

Дэлхий дээр цөмийн зэвсэг ашиглах аюул эрсдэлийн түвшин 40 жилийн хугацаанд дээд хэмжээндээ хүрсэн талаар НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш мэдэгджээ.

ЕНБД хэлэхдээ Дэлхий даяар хамгийн багадаа 14 мянган цөмийн зэвсэг байдаг гэв. Цөмийн зэвсэгийн тоо тасралтгүй буурч байгаа боловч зэвсэглэлээр хоорондоо өрсөлдөх явдал ихэсч, заналхийлэл хэвээр байгаад НҮБ санаа зовниж байна гэлээ.

Гуттериш мөн энэ чиглэлээр эерэг хандлага ажиглагдаж байгааг ч онцлов. “Итгэл найдварын шинж тэмдэг илэрч байна. ОХУ, АНУ-аас Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ /СНВ-III/-г сунгаж, стратегийн яриа хэлэлцээ эхлүүлэх шийдвэр гаргасан нь эерэг алхам болсон” хэмээн Гуттериш онцоллоо.

Есдүгээр сарын 25-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Ша Зуканг хэлэхдээ, АНУ-аас санаачлан үүсгэн байгуулсан “AUKUS” /Австрали, Их Британи, АНУ-ын эвсэл/ шинэ эвсэлийн Хятад руу чиглэсэн шахалтыг зогсоохын тулд Бээжин цөмийн зэвсэг хэрэглэхэд ч бэлэн байгаа гэсэн сүртэй мэдэгдэл хийсэн. Түүний үзэж байгаагаар, эхлээд цохилт өгөхгүй байна гэж амласан амлалт, хариуцлагаа дахин нэг харж үзэх хэрэгтэй гэсэн.

Хятадын дипломатчийн хариуд НҮБ-ын ЕНБД-ын орлогч Накамицү Изүми БНХАУ цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх үзэл баримтлалд тууштай байх болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-10-01 17:26

ОРОС ХЯТАДЫГ ЦӨМД ДЭЛХИЙ АМАР ЖИМЭР БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button