НИЙГЭМ

Д.Монголхүү: Намайг хууль бусаар баривчилж, гэмтээлээ

“No naadam” хөдөлгөөнийг зохион байгуулагч Д.Монголхүүг өчигдөр цагдаа нар баривчилсан билээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны биеийн байдал гайгүй юу?

-Өчигдөр ГССҮТ-д очоод мөрнийхөө зургийг авхуулсан. Өмнөх гэмтэл сэдэрсэн байна лээ. Миний мөр таван шрупптэй. Нэг нь далийчихсан байна лээ. Цагдаа нар намайг гавлах үед сарвууны зөөлөн эд гэмтсэн. Зүүн хөлний эрээн булчин цоччихсон, хөндүүртэй байгаа.

-Цагдаагийн байгууллагаас таныг баривчилсан шалтгаанаа тайлбарласан уу?

-Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй учир баривчилсан гэнэ билээ. Тэр хууль ёсны шаардлагаа тайлбарла гэхээр үзүүлэх, харуулах юм тэдэнд байхгүй. Цагдаа нар эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль бусаар баривчилсан.

Цагдаа нар ямар үед хүч хэрэглэх, албадах вэ. Гэмт хэрэгтэн оргон зайлсан, эсэргүүцэл үзүүлсэн үед л тэгэх эрх зүйн үндэслэл үүсдэг. Бусад ямар ч тохиолдолд цагдаа нар тэгж болохгүй. Бичлэгийг нь үзсэн бол би цагдаа нарыг эсэргүүцэж бус хайрцагтай гутлаа хураалгах гэж очсон юм. Тэгэхэд намайг баривчилсан.

Жагсаал, цуглаанд хүүхдийн гутал, макетыг авч очихыг зөвшөөрдөг. Цагдаа нар хайрцагтай гутлыг хурааж авах эрх байгаагүй. Цагдаа нар дотор нь юу байгааг шалгаад, чөлөөтэй нэвтрүүлэх ёстой байсан. Цагдаа нар хуулийн дагуу өөрийгөө зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-01 19:11

хэрээ мэдээ суганы үс юм бж даанч онгироод бсан

Зочин
Зочин
2021-10-02 07:43

Зайлаачээ чиний хэрэг түй май ч �##�га �######�

Зочин
Зочин
2021-10-02 07:46

Зайлаачээ чиний хэрэг түй май ч �##�га �######�.Битгий худлаа солиор чи өөраө угаасаа л ХЭМХЭРХИЙ БАЙСАН юм байдаг шүү цагдаа нар чамайг түй май ч ЭВДЭЭГҮЙ шүү МОНГОЛХҮҮ чи зүгээр л �######�

Tuya
Tuya
2021-10-02 08:42

ooro ehlej tsagdaagiin alban haagchru dairsanshde

Зочин
Зочин
2021-10-03 11:51

Цагдаагийн �##�ба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага гэдэг үгийг чи ойлгоогүй байна, эргүү баасан цуглуулга минь

Холбоотой мэдээ

Back to top button