Нийгмийн
ДАШТ: Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар өнөөдөр дагаж барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Норвегийн Осло хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өчигдөр болж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодорсон.
Манай улсаас өнөөдөр 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ.

Т.Түвшинтулга дагахад Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай барилдана. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрх авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.