ДЭЛХИЙНийгмийн

Япон: Кишида Фүмио өнөөдөр Ерөнхий сайдын албанд томилогдоно

Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам /ЛАН/-ын шинэ дарга Кишида Фүмио өнөөдөр Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээж авах бөгөөд Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Энэ талаар “Кёодо” агентлаг мэдээлжээ.

Тус улсын шинэ Ерөнхий сайдыг дүрмийн дагуу Парламентаар баталдаг ёстой. Японы улс төрийн уламжлалын дагуу эрх баригч намын дарга нь тус улсын Ерөнхий сайд болдог зарчимтай.

Шинэ Ерөнхий сайд Кишида БНХАУ-ыг сөрж зогсох, мөн Умард Солонгос дахин баллистик пуужин туршсантай холбоотойгоор Япон болон АНУ-ын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь дамжиггүй хэмээн эх сурвалж онцолжээ.

Уг нь 2012 оны сүүлээс хойш тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн газрын тэргүүн, намын даргаар ажилласан Ерөнхий сайд Абэ Шинзогийн дараагийн залгамжлагч Ерөнхий сайд болох ёстой байсан юм.  Гэсэн ч, 2020 оны есдүгээр сард Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч огцорсон. Түүний халааг Абэ Шинзогийн үед Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сүга Ёшихидэ авсан билээ.

Гэвч, есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Сүга Ёшихидэ намын даргын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдэгдэл нь түүний Засгийн газрыг “COVID-19” коронавируст цар тахлын эсрэг дорвитой үр дүн гаргаж ажиллаагүй гэсэн шүүмжлэлд өртөж хэл ам дагуулах болсонтой холбоотой гэж үзэж байсан юм.

(Эх сурвалж: Kyodo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button