ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

Нобелийн шагналтнуудыг тодруулах арга хэмжээний эргэн тойронд

Швед улсын нийслэл Стокгольм хотноо Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног албан ёсоор эхэллээ. Энэ үеэр бүх төрөлд шагналтнуудыг тодруулна. Нобелийн шагнал гардуулах ёслол бол Дэлхийн хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан, шинэ нээлт хийсэн эрдэмтдийг онцлон тодруулдаг. Нобелийн шагналын долоо хоног Шведийн нийслэлд ийнхүү 2021 оны аравдугаар сарын 8-ны баасан гарагт эхэлнэ. Шагналыг харин арванхоёрдугаар сарын 10-нд мөн Стокгольм хотноо гардуулна.

Энэ жилийн тухайд нийтдээ 15 хүн Нобелийн шагнал хүртэнэ. Альфред Нобелийн анх санаачилснаар Энхтайвны Нобелийн шагналыг Осло хотод олгодог уламжлалтай.

Энэ удаа Этиоп Улсын Ерөнхий сайд Абий Ахмед 1998-2018 он хүртэл үргэлжилсэн “Эритреейтэй хийсэн хилийн зөрчилдөөнийг шийдвэрлэх санаачлага гаргасныхаа төлөө” ийнхүү Энхтайвны Нобелийн шагнал хүртэхээр болов. “Эритреейтэй хийсэн хилийн зөрчилдөөн”-ий үеэр 1998-2018 оны хооронд 370 мянга гаруй Эритрей, 350 мянган этиоп хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг болж байсан.

ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОГЧИД

Нобелийн 14 шагналтан Стокгольм хотноо хүрэлцэн ирэх бөгөөд шагналтан тус бүр 14 хүртэлх тоотой хүний хамтаар ёслолын ажиллагаанд оролцох эрхтэй аж.

Нобелийн шагналтнуудын энхнэр болон нөхрүүдийнх нь Стокгольм хүртэлх нислэгийн зардал, буудлын бүх зардлыг Нобелийн сан хариуцдаг бөгөөд үлдсэн зочдын зардлыг шагналтнууд өөрсдөө төлдөг уламжлалтай.

Нобелийн музейн захирал Эрика Ланнерийн ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа өмнө нь нэг удаа физикийн салбарын шагналтан олон хүний бүрэлдэхүүнтэй ёслолд оролцсон бөгөөд тэд долоо хоногийн турш шагналынхаа баярыг маш хөгжилтэй тэмдэглэн өнгөрүүлж шагналтан бүх төлбөр тооцоог төлж байжээ. Нобелийн шагналд дагалдаж ирдэг шагналын мөнгөө бараг бүгдийг нь зарцуулсан гэнэ.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналт Петер Хандке /Австри/ Шведийн нийслэлд айлчлах үеэрээ эхнэр, гурван хүүхдийн хамт төдийгүй найз нөхөд, хэвлэлийн төлөөлөгчдийн хамт ирсэн байна. Химийн салбарын Нобелийн шагналтан Жон Гудиноф Нобелийн шагналын түүхэнд шинэ дээд амжилт тогтоов. Учир нь тэрбээр өдгөө 97 настай. Тэрбээр найз нөхөд, хамт ажиллагчдын хамтаар хүрэлцэн иржээ.

Шагналтнууд, зочид төлөөлөгчид Стокгольм хотын төвд байрлах Хааны ордны эсрэг талд Дэлхийн хамгийн алдартай “Гранд” зочид буудалд байрлах юм.

ДОЛОО ХОНОГИЙН ХӨТӨЛБӨР

Шагналтнууд урьдын адил завгүй хуваарьтай байх бөгөөд тэд ярилцлага, бага хурал, оюутнуудтай хийх уулзалт, концерт, бас мэдээж хүлээн авалт гээд долоо хоног маш завгүй өнгөрнө. Хүндэтгэлийн арга хэмжээний цэсийг Шведийн алдарт ресторатор Себастьян Гилбранд дахин боловсруулсан аж.

“Би үдэшлэг, хүлээн авалтын үеэр чухам ямар хоол хийхээ одоогоор хэлж чадахгүй байна. Зочид төлөөлөгчид энэ талаар зөвхөн аравдугаар сарын 10-ны орой л мэдэх болно. Гэсэн ч би Шведийн хамгийн дээд зэргийн сайн чанартай бүтээгдэхүүнээр хийхийг хичээнэ” гэж хэлэв.

Нийтдээ Нобелийн сангаас Стокгольм, Осло хотуудад зохиогдох арга хэмжээ, баярт 15 сая крон буюу ойролцоогоор 1,57 сая орчим америк доллар зарцуулах юм байна. Үүнд тээврийн зардал, хүлээн авалтын төлбөр, шагналтнуудын байрлах зочид буудлын тооцоо гэх мэт үндсэн зардлууд багтжээ.

Нобелийн сангийн олон нийттэй харилцах хэлтсийн захирал Анника Понтикис хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд бид эдгээр зардлыг аль болох бууруулахыг хичээж байна. Жишээлбэл, шагналтнуудыг өмнөх шигээ лимузин машинаар биш харин энгийн машинаар тээвэрлэдэг болсон” гэв.

Баяр ёслолын долоо хоногт Нобелийн шагнал гардуулах арга хэмжээ гэж нэрлэгддэг олон тооны арга хэмжээ зохион байгуулагдана. Тухайлбал, концерт, ярилцлага, семинар зохион байгуулагдах ба тэдгээрийг ивээн тэтгэгчид санхүүжүүлдэг юм.

Нобелийн Хорооны шийдвэрээр өнөөдөр /2021.10.05/ физикийн салбар, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиолын салбарын шагналтнуудыг тус тус зарлана. Баасан гараг /2021.10.08/-т Осло хотод Энх тайвны Нобелийн шагналтанг тодруулна.

1968 онд Шведийн Төрийн банкнаас санаачилж бий болгосон Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналтныг аравдугаар сарын 11-ний даваа гарагт тодруулна.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

1901 оноос эхлэн нийтдээ 916 хүн, 24 байгууллагад 595 удаа Нобелийн шагнал гардуулжээ.

Шагнал гардуулах ёслол Стокгольм хотын филармони, Осло хотын захиргааны байранд арванхоёрдугаар сарын 10-нд үүсгэн байгуулагч Альфред Нобелийг таалал төгссөн өдөр болно.

Нобелийн шагналтнууд Шведийн хаан Карл XVI Густав, Норвегийн Нобелийн Хорооны дарга нарын гараас шагналаа гардан авна. Шагналд нь Альфред Нобелийн дүрс бүхий алтан медаль, диплом гардан авдаг. Нобелийн сангаас нэр дэвшигч бүрийн данс руу 9 сая крон буюу 944 мянган америк доллар байдаг.

Аравдугаар сарын 5-нд буюу өнөөдөр физикийн салбар, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хорооны шийдвэрийг зарлана. Харин баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтанг тодруулна. 1968 онд Шведийн Төрийн банкнаас үүсгэн санаачилсан Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын аравдугаар сарын 11-ний өдөр тодрох юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button