Нийгмийн

Болгар улстай ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад аравдугаар сарын 1-2 ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийлээ.


Айлчлалын хүрээнд Болгарын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн яамны  Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Талууд хоёр орны яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, ингэхдээ хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж худалдан авах мөн хүнсний аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцсан. Болгарын талаас дээрх хэлэлцээрийн төслийг Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн хоёр улсын салбарын боломж бололцоог харилцан ашигтай байдлаар ашиглаж, цаашид газар тариалан, хөрсний элэгдэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж яамд хооронд санамж бичиг байгуулан байнгын ажиллагаатай механизм бий болгохоор тохиролцлоо.  


Мөн төлөөлөгчид Болгарын “Земеле Агро” ООД-ийн компанийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Балкан ООД-ийн компанийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан юм. Түүнчлэн  Болгар улсын ургамал, агро-биотехнологийн чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв болох Хөдөө аж ахуйн академийн Агробио хүрээлэнгийн үйл ажиллагаатай  танилцаж холбогдох Монголын судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх ойрын хугацаанд цахим уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button