ЭДИЙН ЗАСАГ

4.6 сая хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар  37  хувьцаат компанийн 459,711,960.93 төгрөгийн үнийн дүн бүхий 4,658,446 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл” ХК MNH +7.88 хувийн болон “Махимпекс” ХК MMX +7.37хувийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт” ХК MBW -9.24 хувь болон “Монголын цахилгаан холбоо” ХК MCH - 4.81хувийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 74,462 ширхэг нэгж эрхийг нийт 41,199,073 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 15 ширхэг бондыг 1,500,000 төгрөгөөр, нэг ширхэг бондыг 100 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.13 хувиар өсөж, 42369.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,277,892,061.29 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button