СПОРТ

Сэтгүүлч М.Уянгад туслахыг уриаллаа

Саяхан үнэний төлөө тэмцэж, ард түмний дуу хоолой болж явсан ETV телевизийн сэтгүүлч Мягмарын Уянга өдгөө үхэл, амьралтай тэмцэж байна. Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл, түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, М.Уянгад туслахыг уриаллаа.

М.Уянгын хань, найруулагч Ц.Ариунболд “Хань минь бөөрний архаг дутагдлаар сүүлийн жилүүдэд шаналж, өвчинтэйгээ уйгагүй тэмцсээр өдий хүрсэн. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж  хажуугаар нь ажлаа хийсээр байв. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлсөн. Одоо ганцхан боломж байгаа нь мэс засалд орох. БНСУ-д мэс засал хийлгэх боломжтой ч 120 сая төгрөг шаардлагатай. М.Уянгын төрсөн ах нь бөөрөө өгөхийг хүссэн ч цусны бүлэг нь таараагүй. Хүний хань гэдэг зовж зүдрэх үед нь сэтгэл санааг нь дэмжиж дэргэд нь л байх хэрэгтэй юм байна. Бид найзууд болон хамт олонтойгоо санаа бодлоо ярилцдаг байсан. Бидэн шиг зовлонтой хүмүүс зөндөө бий, амьд хүн аргатай гээд өдийг хүрсэн. Тусламжийн гараа сунгаж байгаа, сэтгэлийн дэм хайрлаж байгаа бүх хүнд маш их баярлалаа” гэсэн юм. 

Мөн М.Уянгын найзууд “Уянгаа маань маш их дайчин, тэсвэр тэвчээртэй бүсгүй. Өвчнөө чагнаад эмнэлэгт, гэртээ хэвтэхээс илүүтэй амьдралынхаа төлөө ажлаа хийгээд зүтгэж байсан. Өвчнөө анхаарахгүй биш чадах чинээгээрээ эмчилгээгээ хийлгээд явж ирсэн. Нэг нь хүндээр өвдөхөд сэтгүүлзүйн салбарынхан маань нэгдэж чадах байх гэдэгт, найз минь эдгэрээд эрүүл саруул болно гэдэгт итгэж байна. Найзад минь туслахыг Монголын ард түмэндээ уриалъя” гэсэн юм. 

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button