Нийгмийн
Зүүнбаянд амиа алдсан байлдагчид холбогдох шүүх хурал хойшиллоо

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р цэргийн ангид алба хааж байсан байлдагч А амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-гарсан. Хэргийн шүүх хурал өнөөдөр болон маргааш 12:00 цагаас Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогджээ.
Тодруулбал, шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хурлыг 2019 оны есдүгээр сарын 5-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Шүүх хуралд хохирогч талаас талийгчийн ах Б.Эрдэнэбат, холбогдогч талаас А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцох юм. Холбогдогчоор шалгагдаж буй гурван этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиудаар эрүү үүсгээд буй.
Ж.ДӨЛГӨӨН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.