СПОРТ

Ө.Батзул ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Осло хотод үргэлжилж байна.

Манай тамирчдаас одоогоор Т.Тулга, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртээд буй.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж буй Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул дагах барилдаанд Магомедгажи Нуровыг 6:0-ээр яллаа.

Ингэснээр хүрэл медалийн төлөө Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button