ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ-ын эрх баригчид ОХУ-аас тусламж гуйв

БНХАУ цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг ОХУ-аас хүсчээ. Хятадын эрх баригчдын уг хүсэлт нь тус улсад тог цахилгаан тасрах тохиолдол ихэссэнтэй холбоотой гэж “The Telegraph” мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын ханган нийлүүлэгчид нүүрсний үнэ огцом өссөнтэй холбогдуулан цахилгаан таслах арга хэмжээ авчээ. Засгийн газрын мэдлийн ханган нийлүүлэгчид нүүрсний үнэ огцом өссөнтэй холбогдуулан тог цахилгааныг таслан хязгаарлах арга хэмжээ авсан.

Хятадын оршин суугчид тог цахилгаан олон цагаар бүр өдрөөр тасарч байгаад сэтгэл дундуур гомдолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх болсон.

Цахилгаан тасалдах нь инженерийн шугам сүлжээ гэх мэт бусад салбарын үйл ажиллагаанд ч мөн сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тиймээс цахилгаан эрчим хүчний насосны ажиллагаа зогссоны улмаас ус хүртэл тасалдах үзэгдэл ажиглагдаж эхэлсэн.

“Цайны газрууд хүртэл хаалгаа барьж байгаа тул бид хоол, ундгүй хэцүүдэж байна” хэмээн хэрэглэгчид интернет орчинд бичицгээх болсон.

Өмнө нь, БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ БНХАУ нь бусад оронд нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станц барих ажлыг зогсоох болсноо мэдэгдсэн.

Ши Жиньпин даргын хэлснээр БНХАУ нь ногоон буюу эко, нүүрстөрөгч багатай эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Дэлхийн бусад хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх болно гэв.

(Эх сурвалж: The Telegraph)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button