ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Марк Цукерберг “Фэйсбүүк” хүүхдүүдэд хортой гэдгийг үгүйсгэв

“Фэйсбүүк”-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер асан Фрэнсис Хауген “Фэйсбүүк” платформ нь хүүхдүүдэд хор хөнөөл учруулж байна гэж буруутгаж гүйцэтгэх захирал Марк Цукерберг үгүйсгэжээ.

“Бид аюулгүй байдал, сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд гэх мэт асуудалд маш их анхаарал тавьдаг” хэмээн Цукерберг “Фэйсбүүк”-тээ нийтэлжээ. Түүний хэлснээр, Хаугений нэхэмжлэл нь үнэний оргүй зүйл гэв.

“Хэрэв бид судалгааг үл тоомсорлохыг хүссэн бол яагаад эдгээр чухал асуултуудыг цэгцлэхийн тулд салбарын тэргүүлэх судалгааны хөтөлбөрийг бий болгох ёстой гэж. Хэрэв бид хор хөнөөл учруулах агуулгатай тэмцэх талаар санаа зовдоггүй байсан бол яагаад бид энэ салбарын орон зайд байгаа бусад компаниудаас илүү олон хүнийг хөлслөх юм” гэж Цукерберг хэлэв.

“Бидний хийж буй сайн ажлыг буруу тодорхойлж байгааг харах нь сэтгэлд сэвтэйг би мэднэ. Урт хугацаандаа хэрэв бид зөв зүйлийг хийхийг хичээж, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх туршлагаа үргэлжлүүлсээр л байвал энэ нь манай хамт олон, бизнест илүү сайнаар тусах болно гэдэгт би итгэдэг” гэж Цукерберг онцлов.

Тэрбээр хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Фэйсбүүк”-ийн бүх хүчин чармайлтыг олон нийтэд харуулах ёстой ажлыг компанийн дээд менежерүүдээс хүсч байгаагаа илэрхийлэв.

Өмнө нь, Хауген АНУ-ын Сенатын сонсголын үеэр “Фэйсбүүк” нь  насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн үзэн ядалт, буруу ташаа мэдээлэл, зохисгүй сурталчилгаатай тэмцэхийн тулд хиймэл оюун ухаанд хэт их найддаг гэж хэлж байсан удаатай.

Тэрбээр мөн “Фэйсбүүк” нь хүүхдэд хортой гэж үзэж байгаагаа илэрхийлж, тус компани хэрэглэгчийн аюулгүй байдалд анхаарахаасаа илүүтэй ашиг олохоо л энэ тэргүүнд тавьдаг гэж байсан.

(Эх сурвалж: Interfax.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button