Сурталчилгаа

“Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс “Рио Тинто” группт шаардлага хүргүүллээ

“Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд "Оюу толгой” зэс, алтны ордын Далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа mining.comfinancialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Уг мэдэгдэл нь Монгол улсын Засгийн газартай эхлүүлсэн “Рио Тинто” группын хэлэлцээртэй холбоотой гэдгийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа ажилтан ажиллагсдын зүгээс хүндэтгэн үзэж, анхааралтай ажиглаж байна. Харамсалтай нь, дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд:

“Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан...

Өнөөдөр Оюутолгой компанийн нийт ажилчдын 96 хувь Монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт  зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн”

...хэмээн тайлбарласан нь Оюутолгой компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  

“Рио Тинто” группийн энэхүү тайлбар нь Оюу толгой компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группийн явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм. Иймд Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал Таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:

  • Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгааг танилцуулах
  • Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоог танилцуулах
  • Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар тооцоог танилцуулах

Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН УУЛ, УУРХАЙН АЖИЛТНЫ

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
томоко
томоко
2021-10-07 10:31

зөв2

Зочин
Зочин
2021-10-07 10:33

Тэгмээр дээ. Тэдний эрх ашигт автахгүй байх хэрэгтэй шүү.

Идрээ
Идрээ
2021-10-07 10:34

Даврааж болдоггүй юм шүү.

Зочин
Зочин
2021-10-07 10:34

Оюу толгойг татан буулгая

Зочин
Зочин
2021-10-07 10:35

Сайн дэмжээд өгье өөө. Одоо л дуугарах цаг.

Зөв
Зөв
2021-10-07 10:35

Монголд үйд ажиллагаа явуулж, ашиг олж байж хариуцлагатай байх хэрэгтэй

Найз
Найз
2021-10-07 11:14

Шаардлаг хүргүүлж хэнд буцаагаад мөнгө авчихгүй л бол ккк

bataa
bataa
2021-10-07 11:58

zov zov

Гэрээт
Гэрээт
2021-10-07 21:29

Хэрэгтэй хэрэггүй сург�##�т аюулгүй ажиллгаа нэрээр замбараагүй худ�##�тан ав�##�т хийж их л мөнгө с�##�хинд хийсгэж байгаадаа.

Холбоотой мэдээ

Back to top button