ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ДЭМБ Умард Солонгост “COVID-19”-ийн эсрэг эм бэлдмэл нийлүүлж эхлэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ БНХАУ-ын Далянь боомтоор дамжуулан Умард Солонгост “COVID-19”-ийн эсрэг эм бэлдмэл нийлүүлж эхэлсэн гэж мэдээлжээ.

“Умард Солонгосыг “COVID-19”-ийн эсрэг шаардлагатай эм бэлдмэлээр дэмжихийн тулд ДЭМБ Хятадын Далянь боомт хотоор дамжуулан нийлүүлж эхэлсэн” хэмээн ДЭМБ долоо хоног тутмын тайландаа дурьдсаныг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.

Тус тайланд есдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 26-ны хооронд мэдээлэл хавсаргасан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр эм бэлдмэлийг өнгөрсөн сарын сүүлээр тээвэрлэж эхэлсэн гэв.

Мөн Умард Солонгост чухам ямар төрлийн эмнэлгийн тусламж, эм бэлдмэл нийлүүлж байгаа тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед Умард Солонгосын зүгээс хил гаалийг чангатгасан байсан ч ДЭМБ-аас эм бэлдмэл хүлээн авах зорилгоор хяналтыг сулруулж магадгүй гэж эх сурвалж дурьдав.

Коронавирусийн улмаас 2020 оны нэгдүгээр сарын сүлээс эхлэн Умард Солонгосын агаарын хилээс авахуулаад бүх хил гаалийг  дотоод, гадаадын иргэдэд бүрэн хаасан байсан. Албан ёсны мэдээллээр цар тахал дэгдсэнээс хойш Умард Солонгост “COVID-19”-ийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

ДЭМБ-ын хамгийн сүүлийн тайланд Умард Солонгосын нийт 40,700 иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан гэж мэдээлсэн ба 2021 оны есдүгээр сарын 23-ны байдлаар “COVID-19”-ийн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button