ЭДИЙН ЗАСАГ

720 мянган ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 209,417,081 төгрөгийн үнийн дүн бүхий 724,949 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс Арвижих ХК (ARJ +15.00 хувь) болон Хэрлэн Хивс ХК (HRL +14.55 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -8.56 хувь) болон Ард Даатгал ХК (AIC - 4.92 хувь)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 100,898 ширхэг нэгж эрхийг нийт 83,800,097 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 200 ширхэг бондыг 19,991 ам.доллараарарилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.88 хувиар буурч, 40896.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,821,672,070,315.98 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button