ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Швед Улс “Модерна” вакцинаас хэсэгчлэн татгалзаж эхлэв

Швед Улсын эрх баригчид хүн амын тодорхой хэсгийг “Модерна” /Moderna/ вакцинаар вакцинжуулах ажлыг зогсоох шийдвэр гаргасан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Энэ долоо хоногоос эхлэн тус вакциныг 1991 онд мэндэлсэн иргэдэд хийхгүй аж. Учир нь, вакцинжуулалтаас үүдэлтэй гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой.

Ялангуяа, зүрхний булчин, зүрхний ойролцоох үнхэлцэг үрэвсэх эрсдэл нэмэгдсэн гэж Шведийн Эрүүл Мэндийн Зөвлөлөөс мэдэгджээ. Вакцины гаж нөлөөний эрсдэл бага хэмжээгээр байгаа гэж эрдэмтэд үзжээ.

Шведийн тархвар судлалын ерөнхий эмч хэлэхдээ эрх баригчид нөхцөл байдлыг сайтар хянаж, вакцинжуулалтыг аюулгүй байлгахын тулд боломжтой бүх зүйлийг хийж байна гэв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button