ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Пакистан: Газар хөдлөлтийн улмаас хорин хүн амиа алджээ

Пакистаны өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алдаж, 300 гаруй хүн бэртэж гэмтжээ. Газар хөдлөлт Кветта, Сибби, Пишин, Чаман болон бусад зарим хотод мэдрэгдсэн байна.

Оросын “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Белужистан мужид засаг захиргааны барилгууд нуржээ. Эрх баригчид учирсан хохирлыг тооцож гаргахаар ажиллаж байна.

Аравдугаар сарын 7-нд шилжих шөнө тус улсад 5,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээлэл гарчээ.

Газар хөдлөлтийн голомт нь Харнай хотоос зүүн хойд зүгт 14 км-т болж, 20,8 км-ийн гүнд болжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button