Нийгмийн

Х.Баясгалан: Хорих 461-р ангийн иргэд хүлээж авах хэсэгт маргаан үүссэн

            Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Э.Одбаяр өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гараад байгаа?

            Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй байна. Уг мэдээлэл нь ташаа мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button