СПОРТ

Э.Даваанасан, Э.Даваачимэг нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

“Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн сүүлийн өдөр дагах тойрогт барилдсан Монголын гурван эмэгтэй тамирчин бүгд ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.

ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

72 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан дагах барилдаанд 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны бөх, 19 настай Нилуфар Раймоваг оноогоор цэвэр (10:0) яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн Европын АШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button