ДЭЛХИЙНийгмийн

Япон: Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хохирогчдын тоо 22 болж нэмэгджээ

Пүрэв гараг /2021.10.07/-ийн үдээс хойш Токио хотын ойролцоох Чиба мужид 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн голомт нь Токио, Чиба мужуудын зааг дээр байсан гэнэ.  Голомт нь 80 км-ийн гүнд болжээ.

Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 22 болж, яаралтай тусламжийн үйлчилгээнд мессеж тасралтгүй ирсээр байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

Өмнө нь, Японы Засгийн газрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Мацүно Хироказү хохирогчдын тоо хамгийн багадаа 16 хүн байсан гэж мэдээлж байв.

Гал түймэр гарсан, усны шугам сүлжээ эвдэрч задарсан гэх мэдээлэл ирсээр байгаа аж.

Газар хөдлөлтийн чичиргээний улмаас Токиогийн метро болон “Шинкансэн” буюу хурдны галт тэргүүдийн хөдөлгөөнийг түр зогсоожээ.Одоогийн байдлаар бүх чиглэлд хөдөлгөөнийг бараг бүрэн сэргээсэн байна.

(Эх сурвалж: KyodoNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button