СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ТЭДНИЙ ХУУЛЬ: 150 саяар гадаадуудад виз олгох төслөө Х.Булгантуяа хамгаалж, бусад нь нуугдав

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан өчигдөр болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Бараг л буцаагдах шахав, энэ хууль.

Ц.Даваасүрэн нарын цөөнгүй гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж, зарим нь бөөрөнхий байр суурь хэлсэн ч эцэстээ дэмжигдсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өргөн барьсан нь анхаарал татна.

НЭГ: 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ ТЭГЛЭХ

Энд ерөөс хөрөнгө оруулалтын тухай хуулийн хоёр зүйл заалтыг л өөрчлөн найруулах асуудал яригдаж байгаа юм. Нэг нь, “Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн агуулга дээр. Нөгөө нь “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?”.

Эхнийх нь одоогийн хуулиар “…хөрөнгө оруулсан хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байх…” гэж тодорхойлогдсон байгаа. Тэгвэл нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд 100 мянган ам.доллар гэдэг агуулгыг бүр хасаж, оронд нь “…хоёроос дээш ажлын байр бий болгосон, ААНОАТ болон бусад татвар төлөгчийг…” болгож өөрчлөх аж.

100 мянган ам.доллар гэдэг нь 300 сая орчим төгрөг. Уламжлалт сэтгэлгээгээр бол гадаадын хөрөнгө оруулалт гэхээргүй бага дүн мэт олон нийтэд бууна. Тэгвэл энэ босгыг тэглэж, оронд нь “ААНОАТ төлөгч байх” гээд заачихвал хөрөнгө оруулагчдыг татна гэж тооцжээ.

Х.Булгантуяа гишүүний тайлбарласнаар ингэж өөрчлөх зорилт нь старт-ап компаниудаа гадаадын хөрөнгө оруулалт татах агуулгад зангидагдаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл бага дүнгээр хөрөнгө оруулалт татах боломжийг шинэ тутам компаниуддаа олгох.

Г.Амартүвшин гишүүний хэлснээр ихэнх орнуудад ийм босго байдаггүй гэнэ. Иймд манай компаниудад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурсан нь энэ “100 мянган ам.доллар” гэдэг босгоос шалтгаалсан гэж хууль санаачлагчид үзжээ.

ХОЁР: 150 САЯЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН БОЛ ОРШИН СУУХ ВИЗ ОЛГОХ

Хоёр дахь нь буюу гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад оршин суух эрх авах тухайдах нэмэлт өөрчлөлт нь хамгийн их маргаан дагуулсан.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөх аж.

Улмаар, Монголд хамгийн багадаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээдэд гэр бүлийн хамт Монголд хувийн хэргээр орших суух зөвшөөрөл олгох зохицуулалттай болгож буй. 50 мянган ам.доллар гэдэг 150 сая төгрөг.

Үүнээс Ц.Даваасүрэн гишүүний хэлдэг “Нэг байшин юм уу үнэтэйхэн шиг автомашин үзүүлээд л виз авчих юм байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал шүү” гэх өнцөг ургаж буй. Харин Т.Доржханд гишүүний хувьд “Юм л бол хятадууд орж ирнэ гэж дэмий зүйл ярьдгаа больё. Энэ хуулийг дэмжье” гэх агуулгаар дуугарсан юм.

Хууль санаачлагчдаас яг үүн дээр тодорхой тайлбар хэлээгүй. Ямартай ч хөрөнгө оруулагчид эндээ, гэр бүлээрээ амьдрах боломжтой тохиолдолд илүү таатай нөхцөлөөр хамтран ажиллаж, цаг заваа бүрэн зориулахыг хүснэ л гэж харсан бололтой.

Х.БУЛГАНТУЯА Л ОНОЛ, ТУРШЛАГА ЯРЬЖ, БУСАД НЬ БУДИЛААНТАВ

Ингээд санал хураахад  нийт 54 гишүүн оролцсоны 28 нь дэмжиж, 26 нь дэмжээгүй. Өөрөөр хэлбэл 51.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр тус хуулийн төслийг анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Дэмжсэн гишүүдийн дотор Ардчилсан намынхан, мөн анхны парламентдаа ажиллаж буй гишүүд байгаа нь ажиглагдсан. Харин дэмжээгүй гишүүдэд МАН-ын хууччуул, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нарын АН-ынхан багтав. Мөн өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан хоёр гишүүн: Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон одоогийн Сангийн сайд Б.Жавхлан багтсан нь анхаарал татсан.

Хуралдааны үеэр нэг бус гишүүн тус хуулийн төслийг хаалттай хэлэлцэх санал гаргасан нь мөн сонирхол татна. Ихэнх гишүүдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг бодлогын хэмжээнд ярих хэрэгтэй, “Энэ жижигдэж байна” гэх утгатай үг хэлж байв.

Харин ерөөс хуулийн төслөө хамгаалж дуугарагч нь Х.Булгантуяа л байв. Х.Ганхуяг гишүүдийн асуултад хариулж байсан ч дорвитой онож өгөхгүй, бултсаар таарсан. Харин Д.Өнөрболор, П.Анужин нар нөгөө хоёрынхоо ард нуугдаад таарсан.

Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг очиж очиж Д.Өнөрболор, П.Анужин нар хөндсөн нь сонирхолтой. 150 сая төгрөгийн хөрөнгө оруулсан л бол оршин суух виз авах агуулга нь яг тэдний сэдсэн санаа гэлтэй уншигдана. Харин санхүүгийн салбарт арай туршлагатай Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар нь ердөө хамгаалагчийн үүрэг гүйцэтгэчихэв үү гэмээр.

Одоохондоо тэднээс эрх ашиг олж харахад бүрхэг байгаа ч цаана нь МАН-ын залуу фракцын санаачилга явж байж мэдэх нюанстай байна. Мөн хуулийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр илүү өөрчлөлтүүд оруулах хүлээлт үүссэн. Энэ өөрчлөлтөд юу тусах нь магадгүй хамгийн гол нюанс болж мэднэ. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчдыг жижиг жижгээр, олноор татъя гэсэн агуулгатай энэ хуулийн төслийн авторууд нэг тийм зохицолдоогүй хэлбэр, дүрстэй харагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

62 Сэтгэгдэл

  1. 100мянган доллараараа байсан нь дээр шүү, хятадууд л сүр гээд л орж ирнэ дээ. Гадаад компанийн ажилтанууд сайн мэднэ дээ

  2. Гадаад монголын асууд#### хариуцдаг нууц байгууллагын санхүүжилтээр Хонг Конгийн гэх баахан хятад орж ирэх асуудлыг шийдэх гэж байгаа бололтой. ХЭН хууль дэвшүүлсэнг нийтэд зарлах хэрэгтэй.

  3. Өнөрболор ч өмнө зүгийн угшилтай хүн дээ..Нэг л их бизнес энэ тэр ярьцгаана.Үнэндээ хөдөлмөрлөхөөсөө хулгайлах луйвардах нь их .Худ#### хуурамч нь хойморт зөларч үнэн цагаан нь үүдэнд суудаг болсон өнөө цагийн өнгөнд гарч ирсэн улс төрч нэртэй шулмын санаатай шунагийн сэтгэлтэй эднийг өрд түмэн өдрөөс өдөрт харж таньж явна.

  4. Х.Ганхуяг гэж энэ усан нүдтэй муу ф###### минь ер нь ийм ус гүйлгэнэсэн нүдтэй хүн хорвоогийн хамгийн муу муухай бүхнийг агуулсан хүн байдаг.

  5. Гадаадынхны гар хөл болсон хүмүүс гэдэг нь батлагдаж бна даа энэ 4 дэар Амартүвшин бас нэмэгдэх байх

  6. Ene muusain honotsiin setgeltei avilgach.hulgaich.luivarchin.deeremchin.panzchin yanhnuudiig yah ve ta minee. Buudah uymsan. ###### l bol ysnhan baidag uym baina.Eh ornoo turiinhuu ordong ene huuriin ###### panzchinguudaas salgaj avah uymsan. Yah ve. Udahgui bid gisgeh gazargui boloh ni ee.

  7. Яг үнэндээ энэ бол Хятадууд хэдэн юанаа үл хөдлөх хөрөнгө болгонгоо Монголд хөөгдөж туугд####гүй сайхан амьдрах боломж олгосон хууль. 150 сая төг бол захын хятад хүнд л байдаг мөнгө шүү дээ. Зарагдахгүй байгаа орон сууцаа л борлуулах лобби байндөө.

  8. Энэ хэд чинь эрлийзүүд юм биш үү. Та нар гадныханд нэг их найр тавиад байв#### бух#### өвсөнд хаясан зүү шиг удам судраараа уусаж байхгүй болно шүү. Монголдоо энэ зэрэгтэй яваагаа их юм гэж бод. Их олонтой хутг####даад ирвэл та нарын үр удам шар будааны ширхэг адил шингэн үгүй болж мэднэ шүү.

  9. Булгантуяа ч аргагүй хужаак гэдэг үнжн юм ыайнс. Саяхан Архангайн танил маань ээж цэвэр хятад хүн шдээ. Но бөйна шүү. Өнөрболор авгайтай юу ярихав. Ми данжаадын шээснүүд ч амь ороод эхэлжээ. Хүүк согтуурч явахаар ийм юмандаа хохиг тавих хэрэгтэй.

  10. Ман нам аа сонгох дуртай хүмүүс удахгүй гадны боол эх орон газар нутаггүй болох юм байна даа

  11. Цаг үеэ олоогүй хууль санаачилсан гадны тавиулуудын төлөөлөл болсон нөхдүүд чуулганы индэр дээрээс өөрсдөө танилцуулга сан#### дүгнэлтээн уншиж танилцуулахгүй эхлэн сур####цагч нэг нөхрөөр уншуулж золигтоол…бүтэхгүй.

  12. гадны цагаачдаар монгол улсыг дүүргэж Монголын удмын санг үгүй хийх айхтар том суурь тавигдах нь дээ.Гадны хөрөнгө оруулагч нэрээр дотоодынхоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын байргүй болгож монголчуудыг хөдөлмөрийн боол болгох гадны хүчний бодлого гэлтэй

  13. Ажлын 2 орон тоотой татвар төлөгч байна гэпэг гадаадын хөрөнгө оруул####т биш. Захын муу хужаа чадна. Энэ их хурлын тэнэг гишүүдийг яанаа. 100мянган доллар ч бага байна. 500 мянга болгох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байд#### чух####уу жаахан мөнгө чух####уу бодоорой таминь. Тусгаар тогтнолыг мөнгөөр үнэлж баршгүй олон сая хүний амь насаар үнэлэгддэг юм.

  14. Одоо 150 сая төгрөгийг захын наймаачин гаргана.Үхсэнийх нь хөрөнгө оруул####т байдгийн.Хятадын тагнуулууд төрж оржээ

  15. Энэ хүн гэхэд ахдах эргүүнүүдийг эргүүлэн татахаар хөдөлгөөн өрнүүлэхгүй бол сүйрэх нь дээ

  16. Хятад болгон 100к доллар барьж ирээд хөрөнгө оруулж компани байгуулдаг гэж бодож бна уу . Аль хэдийнээ Эрээнээс өвөрлөгчид хятадуудад 5 сая төгрөгөөр мөнгө шилжүүлж энд нь компани байгуулж 200к мянгаар гэрчилгээ гармагц сахиж зогсож байгаад банкнаас мөнгөө гаргуулж авдаг юм. Хятад компани байгуулж өгдөг өвөрлөгч ченжүүдтэйгээ мэдэхгүй тэнэгүүд одоо болио
    Одоо ханш нь өсөөд 5000 доллар болсон гэсэн.

  17. Энэ хуулийг дэмжиж хуцаад байгаа Доржханд гэгч гадны төрхтөй нөхрийг монголоос хөөж төрөл садан руу нь явуулах хэрэгтэй

  18. Доржхандыг овоо боловсролтой гэж үнэлж бсан чинь бас л ####сын цар хараагүй эргүү төлөг шив…манайх шиг ийм улсад хамгийн түрүүн хар хятадууд уухайн тас орж ирж өвөг дээдсийнхээ шунагт үйлийг гүйцэлдүүлэхээр ороод ирнэ…энэ санаачлагч.дэмжигч новшнууд дандаа хятадын эрлийз.хурлийз..тэднээс авилга авсан урвагч хулгайч нар бна л да..Хэдэн жилийн дараа хойч үе маань Өвөр монголчууд шиг..Уйгарчууд шиг хятадын дарл####д орж Монгол гэсэн нэр жагса####таас хасагдах нь тодорхой болж бх шив….

  19. яана даа. ийм байдлаар МОНГОЛЧУУД минь гишгэх газаргүй болохвий дээ. эхнээсээ газар нутгаа гадныхнаас гуйгаад эргүүлж авч чадахгүй сууцгааж байгаа биз дээ

  20. Ганхуяг, панужин, өнөрболор нар оролцож сэдсэн зүйс дав монгол улсад ашигтай хэрэгтэй биш л байж таарна. Харин энэ булгантуяаг гайгүй юм уу гэсэн чинь мөнгөний үнэр авсан юм байлгүй, буруу муу юм сэдэж явдаг болж

  21. Зүгээр л гадны хөрөнгө хэрэггүй .хэрэглээгүй өөрөө өөрсдөө хийцгээх хэрэгтэй .бүгдийг өөрсдөө хийцгээдэг байсаншшүү дээ.Монголдоо өөрсдийнхөө м####ын түүхий эдтэй байж энгэж гуйлгачин царайлахгүй.хилээс гадагшаа нэг ширхэг ч юм бүү гарга.(м####ын арьс шир…гм)нүүрс юмаа ч болих хэрэгтэй.Хэн үйлдвэрлэл хийж тархиа ашиглах нь эндээ эх орон нутаг усандаа юмаа хийх.Хятадаас оруулж ирж буй бүх юмсыг бүгдийг монголчууд өөрсдөө хийдэгшдээ.Хийгээчэж чадна аа чадна.Гаднаас авах гуйх юм нэгээхэн ч байхгүйХилээ хаа хаа…Монголд байж чадахгүй нь ########цгаана биз

  22. Энэ Х.Ганхуяг гэж нэг сах####тай дурак ! Хасуурийн Ганхуяг гэж Монголд байхгүй нэр гэж Аав нь сонгуулийн үеэр яриад байсан аавтай хүн сах#### таьдаг юм уу Монгол ёсонд

  23. М####аа м####ладаг нь м####аа м####ла.тариа ногоо жимс жимсгжнээ тарьдаг нь түүнээ мөн модоо тэрбум 2 тэрбум ч тарь.байр байшин зам гүүрээ хот сууринаа өөрсдөө хийцгээ. Яанаа тийм юм дутнаа гэх зүйл байхгүй санагдана

  24. Энэ еguur mn чи м#### юм уу. Монгол хүн биш үү. М#### гэдэг үгэнд яасан дургүй юм уу. Монгол хүн 5хошуу м####даа дуртай

  25. Энэ еguur mn чи м#### юм уу. Монгол хүн биш үү. М#### гэдэг үгэнд яасан дургүй юм уу. Монгол хүн 5хошуу м####даа дуртай чи дэмийр

  26. Ийм хууль хэзээ ч батлуулж болохгүй. Бидний цөөхөн Монголчууд Хятатад уусаж, живнэ шүү. Монгол Монголоороо үлдэх ёстой. Эх орныхоо үндэсний эрх ашгаас урваж гэж үзэхээр байгаа энэ 4 гишүүнийг Их хурлаас тататгаая. Ерөнхийлөгч Хүрэлсүх та энэ хуулинд хориг тавина уу.

  27. Ийм хууль хэзээ ч батлуулж болохгүй. Бидний цөөхөн Монголчууд Хятатад уусаж, живнэ шүү. Монгол Монголоороо үлдэх ёстой. Эх орныхоо үндэсний эрх ашгаас урваж гэж үзэхээр байгаа энэ 4 гишүүнийг Их хурлаас тататгаая. Ерөнхийлөгч Хүрэлсүх та энэ хуулинд хориг тавина уу.

  28. Старт-ап (start-up) гэж ямарваа бизнесийг эхлүүлж байгаа компаниуд. Баруунд, Америкт, Хятадад янз бүрийн чиглэлээр, ихэвчлэн аппликэйшн, цаашлаад хүргэлт, хувцас, гоо сайхан гэх мэт чиглэлээр байдаг. Тэнд хүн ам ихтэй учраас орлого их байх магадл####тай байдаг учраас хөрөнгө оруулагчид сонирхдог. Монголд тийм нөхцөл байхгүй. Сонирхдог с####бар нь уул уурхай, хөдөө аж ахуй тэгээд л болоо доо. Эдгээрт хөрөнгө оруулагчдад 100.000$ бол бага уу гэхээс их биш. Тэгэхээр Монголд 100.000$-с болоод хөрөнгө оруул####т орж ирэхгүй байгаа биш. Гол нь төр, засгийн тогтворгүй байд####, гаргасан шийдвэрээ өөрчилдөг, их хурлын гишүүд, сайд нарын авилг#### гэсэн ш####тгаануудаас болоод хөрөнгө оруул####т орж ирэхгүй байгаа. Ялангуяа үе үеийн их хурлын гишүүд энэ т#### дээр Монголыг ####ж байгаа гэхэд хилсдэхгүй.

  29. БУЛГАНТУЯА Ч АРГАГҮЙ АРГАГҮЙ ХЯТАД ЦУСТАЙ ГЭДЭГ ҮНЭН Л ЮМ ЫНА. АРХАНГАЙН НАСТАЙ ӨВГӨН ЭЭЖ ЦЭВЭР ХЯТАД ГЭЭД БАЙСАН. МИ БҮЛГЭЭС САНХҮҮЖИЖ СОНГУУЛЬД ОРСОН ГЭЭД БАЙСАН ҮНЭН Л ЮМ БАЙНА. Зүсээ нуусан муу новш хонины арьс нөмөрсөн Боохой бжээ. ЭРТ ТАРЫГ НЬ ТАНИЛАА ########УУЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА.

  30. Гуйлгачин сэтгэлгээтэй Хужаагийн эрлийзүүдээ ядаж улс орны тусгаар тогтнолд аюул битгий авчраачээ.

  31. Энэ зураг нь байгаа гурван хүүхэн бол их хур####д байгаа хамгийн онцгүй олиггүй хүүхнүүд гэж бодсоор ирсэн. Ийм л юм хийдэг хүмүүс байж. Булгантуяа бол хятад төгссөн урд зүгт маш элэгтэй хүн. Гишүүн болоход нь Хятадын Коммунист намынхан цуг авахуулсан зургаа тавиад манай хүн парламeнтийн гишүүн болжээ гэсэн мэдээ хятаддаа гаргаж байсан. Тийм болоод л эрлийз М.Энхболд дээш татсан юм. Анужин бол нас нь ахих тусам улам л хужаа авгай төрх нь тодроод байх юм

  32. Энэ М.Энхболдын фракцынхан ийм заваан байхгүй юу. Голдуу эрлийз угсаатай хэдэн юмс нэгдчихсэн. Мангардуу боловсрол мэдлэг нь дутдаг ч гэсэн Баттулга, Хүрэлсүх нар нь ядахдаа Монгол, бас ч гэж эх орноо арай улаан цагаан зарчих бодолгүй харагддаг юм.

  33. Ганхуяг доржханд 2 ХанУул дүүргийн 2р хорооноо гарсан билүү тойрогтоо ирж ажлаа хий улс нийхэмд үр өгөөжтэй юм хийж чадахгүй юм бол ядахдаа битгий гай болоод байдаа

  34. Больж үзээрэй. Ийм хууль гаргаж, үндэсний аюулгүй байд####д зан####хийлж байгаа гишүүдийг эргүүлэн татъя.

  35. Монгол шиг жижиг зах зээлд гадныхан сатарт ап сонирхдоггүй л байхгүй юу, визнээс болоод ирдэггүй гэдэг бол ёстой ягшдээ инээдэм шүү. Худлаа моодонд ороод байгаа үгсээр х####хавчлан новшийн зүйл хийгээд байгаарай Булгантуяа, Доржханд нараа!!!!. Та нар байтугай та нараас цаадах Монгол төрийн ихэс дээдэс хаад ноёд нь хятадаас цаг үргэлжид болгоомжлон хязгаарлаж ирсний дүнд Монгол өнөөдөр уусчихаагүй оршиж байгаа юм. Хөөрчихсөн бацаанууд улс самарчив

  36. Хятад солонгосуудад хайртай улсуудын түрж байгаа хууль байна гэж ойлгогдлоо, энэ пацанууд худлаа чух#### царайлчихаад эсэргүү юм хийхдээ гарамгай “араатнууд” юм аа

  37. Чадваргүй бөгөөд боловсроогүй нөхдүүдийг сонгож дээ, хэний эрх ашгийг хамга####ж, юу сан#### болгоод байгаагаа мэддэггүй амьтнаас доор хүмүүсийг яанаа.

  38. УБ-ын өмнө биеэ үнэлж явсан ########## Өнөрболорыг сонгож байдаг Сэлэнгийнхэн гэж ойгүй тэнэг улсууд юм даа. Сонгохдоо үүх түүхийг нь суд####даггүй юм уу. Дамдинсүрэн гэж хужаа ааваа л ярихаас эхийгээ гэж нэг ч дуугардаггүй золбин жингэр шүү

  39. Үндэсний эрх ашигт үл нийцэх хууль гарах нь тодорхой болсон юм байна. Арай ч дээ…Ерөнхийлөгч эрх биш хориг тавих байх даа.
    Бурхан бузруудийг нисгээрэй, Монголыг минь ивээг! Хөх тэнгэр минь өршөө!!!

  40. Улс орны босго ийм намхан байж арай болохгүй байхаа.Ийм хууль санаачилж түүнийг нь хөхүүлэн дэмжиж байгаа нөхдүүд яав ч монгол гэх сэтгэлтэй хүмүүс биш.Энэ бол гадны хөрөнгө оруул####т нэрээр улс орныг гадныхны эрхшээлд оруулах хорт бодлогын эхлэл.Эрхбиш эрүүл саруул ухаантай гишүүд нь давамгайлж ийм хууль батлахдахгүй гэж найдахаас.

  41. 150 сая тог ямар ч гадныханд ц####ингаараа цуглуулчих монго.Юун гадны хоронго оруул####т .Тийм жижигхэн хоронго оруул####т гэж юу байдгийн .Дэндуу буурай улс орон гэдгээ дэлхийд батлах гэж тэр уу? Бид ядуу та нар орж ирээд монголыг хогжуул,бид чадахгуй нь та нарт 150 сая тог юу ч биш ороод ирцгээ гэж бгаам уу? Жинхэнэ том хоронго оруулагчид нь орж ирэх бсан бол орохоор л бсан урьдных босго нь их биш л дээ,баячууд нь манайхыг тоодгуй болохоор Эрээний наймаачин хятадуудыг урьж бгаа хэрэг уу? Хятад гэж харахаа боль гэх боловч манайд уй тумэн хятадууд л орж ирнэ.Угуй гэсэн ч орж ирнэ.Цэдэнб#### дарга шиг тэднийг буцаагаад гаргачих нэг ч дарга тороогуй,цаашид ч тороход хэцуу.Нуурсээ гаргах гэж яаж ч долигоноод тэд манай энэ хэдэн урагшгуй,мэдлэггуй,хэл ус ч угуй дарга нарыг дээрэлхэж тоглоом шоглоом хийж одий хурч бгаа.Улсаа худ####дах хууль оруулж бгаа эднийг энэ их хурлаас харин татаж авах хэрэгтэй бна.

  42. Монголчууд ядуураад дундаж давхарга байхгүй болсон, одоо бол баян эсхүл ядуу гэсэн 2 давхарга л байна. Дээрх нөхдүүд өөрсдийн барьсан барилга, оруулж ирсэн машинаа хурдхан шиг солонгос, хятадуудад зарж дуусгах зорилгоор ийм хууль нэртэй хөгийн босго оноо санаачилсан болж дээ, хогнууд юм даа. Монголчуудын дундаж давхаргаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой байт#### бэлэн дундаж гадныхныг оруулж ирнэ гэнэ ээ.

  43. Улс үндэстэн гэж цээжээ дэлдэгсэдээ Монголоо худ####даж байгаагаас ялгаа ####га. Эрхэм гишүүд минь шийдвэр гаргаад ахмад үеийнхэнтэйгээ хамтран ярилц, тэднээс зөвлөгөө ав. Энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.

  44. ИЙМ Хуулийн цаана мөнгө, Ард түмний эсэргүүцэлтэй тулгаран гэдгээ мэдэх ийн дээдээр Мэдэж байсан. Мөнгө, ####бан туша####, Эрлийз, Хурлийз хүмүүс Шун#### гэдэг чинь нэг ёсны эдгэрэшгүй Өвчин шүү дээ.

  45. Нэг хууль батлуулхын тулд дандаа худлаа сэдэв гаргаж ирж б.гаад бат####на.Тэр гадны хөрөнгө оруул####тыг ингэж татдаггүй юм.Хэрэв хөрөнгө оруулахыг хүсэж байв#### хэдэн төгрөг байсан ч Тушаагаад л ороод ирдэг юм.Өөрсдийнхөө эрх ашгийг 1 т тавьж байхаар ЭХ ОРОНЫХОО Төлөө ТУЛАЛДАЖ байсан АХМАД ДАЙЧДААСАА асууж нэг үзсэн болуу.Цөөхөн АХМАД дайчид үлдсэн дээ. БАЯН хадагтай нараа.Бас нөхөрөөсөө асуу хань чинь МОНГОЛ бол хэлээд өгнө.

  46. Davaasuren shig zuvd zoolon buruud hatuu yasnii uls torch iim heden toriin har huniig beldehsen ene uls oron orshin togtnoh gol undes suuriig uhaj oilgodog oligtoi duraak ene tord algaa

  47. Хуулийн за####танд хөрөнгө оруулах бол Монголд суурьшин амьдарч болно гэсэн за####тыг тов тодорхой оруулж өгөх ёстой. 50 мянга бол эрхээ авах урьдчилгаа. Ингэвэл СТАРТ-АП, ИННОВАЦИЙН маш олон төслүүддээ хөрөнгө авах, хамтарсан компанууд үй олноороо бий болох сайн т####тай. Иргэдийн идэвхи санаачлага ч нэмэгдэж эдийн засаг сэргэх өндөр ач холбогдолтой. 70-аад оны үеэс дэлхийн олон улс ийм аргаар гадаадын хөрөнгө татаж үсрэнгүй хөгжлийнхөө эхлэлийг тавьж байсны жишээ бол Хятад,Солонгос улсууд юм.

  48. Гадаадын луйварчдаас 50.50 мянган доллар авч энэ хуулийн төсөлийг санаачилсан. Одоо хөдөлбөл хөлс зогсвол зоос болсон үе.

  49. Булгантуяа шантаажилж мөнгө хиидэг байсан хятадыг оруул мөнгө хиих санаатай адгиин санаатай ########## дээ үр удамаараа цусан зам татужл үхээрэй хогын авгай

  50. өөрсдөө ийм л улсуудыг сонгож гаргачихаад яая гэх вэ дээ газар нутаг эх оронгүй болох үндэс суурь нь тавигдаад одоо баахан хужаа орж ирэх байхдаа хятадын засгийн газар хөрөнгөтнүүдтэйгээ тэмцээд хөрөнгий нь улсын орлого болгодог гэсэн манай хөрөнгөтнүүд хамгийн түрүүн хөрөнгөө хура####гах байлгүй хийсэн үйл лайг нь үр үндэс нь үүрэх байлгүй дээ

  51. Hassuuriin Ganhuyag songuuliar MNB eer yamar ih reclamdaj garch irlee, sanatsgaagaarai. DAALGAVAR ni ene l baij shuu dee. Hariu nehdeggui uglug gej uls turd baidaggui gesen. Gishuud huuhnuud ni shinedeed Ganhuyagt hulhiduuljee gej oilgoloo. Araatnuud yum aa!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button