Нийгмийн
Монголын эмэгтэй бөхчүүд багаараа ДАШТ-ээс хүрэл цом хүртлээ

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигдөр өндөрлөж, Монголын тамирчид зургаан хүрэл медаль хүртлээ.

Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо.

Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсов.
Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас ганц нь ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай орон гэдгээ харуулж 196 оноогоор тасархай тэргүүлж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ 147 онооогоор аман хүзүүдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.